Б.Баярцэнгэл: Хийл бол яг “өвөл” шиг хамгийн үзэсгэлэнтэй хөгжим

Админ
2021/07/30

Ж.УЯНГА

“San Juniper” хамтлагийн хөгжимчин, залуу уран бүтээлч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. 

 -Хэдэн настайгаасаа хийл хөгжмөөр хичээллэж эхэлсэн бэ? 

 - Зургаан настайгаасаа хичээллэж эхэлсэн. 

 -Хийл нь бусад хөгжмийн зэмсгээс юугаараа ялгаатай байдаг бол? 

 -Хийл хөгжим бол сэтгэл хөдлөлийн маш нарийн утсыг хөндөж, нарийн аялгууг гаргаж чаддагаараа сурахад маш хэцүү. Тэгсэн хэрнээ хамгийн үзэсгэлэнтэй нь. Хөгжмүүд дотроосоо “өвөл” нь юм шиг санагддаг.

 - Тоглож чаддаг өөр хөгжмийн зэмсэг бий юу?

 -Гитар, төгөлдөр хуур тоглодог. Суралцаж л явна даа. 

 - Найзтайгаа хамтран “Kukarikoo” нэртэй дуу гаргасан байсан. Аяыг нь зохиоход хэр хугацаа зарцуулсан бэ?

 -Ер нь аяны санаагаа олчихвол хийхэд маш богино хугацаа зарцуулдаг. Ойролцоогоор тав хоног болсон санагдаж байна. 

 -Чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

 -Чөлөөт цагийг зүгээр сууж өнгөрүүлэхгүйг эрмэлздэг. Аль болох шинэ зүйлсийг сурч мэдэх, олж авах дуртай. Зав гарвал зөөврийн компьютероо дэлгээд хөгжмөө гаргаад, эсвэл ном дэлгээд суучихна. Гэхдээ мэдрэмжээ давхар хөгжүүлэх нь чухал. Тийм учраас мэдрэмжийг авч чадах газар сонгож , өөрийгөө хөгжүүлдэг. Миний хувьд интернетээ сурмаар байгаа зүйлсээ бүгдийг нь сурахыг эрмэлзэнэ. 

 -Хүмүүс таныг “San Juniper” хамтлагийн гишүүн гэдгээр нь түлхүү мэдэх байх. Бие даан уран бүтээл туурвих бодол бий юу? 

 -Манай хамтлагийн хувьд залуу, дөнгөж гарч ирээд удаагүй хамтлаг болохоор мэдэхгүй хүмүүс их байх. Бие даан уран бүтээл туурвих сонирхол байгаа. Удахгүй гоё зуны дуу гаргахаар бэлдэж байна. 

 -Хийл хөгжмөөр хичээллэх сонирхолтой хүүхдүүдэд зөвлөгөө өгч болох уу?

 -Миний хувьд өгөх хамгийн том зөвлөгөө бол хөгжимдөө дурлах, хайрлах, түүнийгээ эрэн сурч хайж олох хэрэгтэй гэж боддог. Нэг л дурлаад хайрлаад авчихвал цаашдаа бүхий л зүйл нь аяндаа болчих юм шиг санагддаг.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.177
    2021/07/31

    Мэлхий хоёр тогорууны үлгэрийг бага насны хүүхдүүдэд заавал уншиж өгдөг болгомоор юм шиг санагддан

    Хариулах