Олимпоос 63 орны тамирчин медаль хүртээд байна

Админ
2021/07/30

М.ХҮСЛЭН

Японы нийслэл Токио хотод зуны олимпын тоглолт амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн 12:00 цагийн байдлаар олимпын наадамд оролцож байгаа дэлхийн 206 улсаас 63 нь ямар нэгэн медаль хүртээд байна. Үүнээс 37 улсын тамирчин олимпын аваргын алтан медалийг зүүжээ. Монгол Улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 дүгээр байранд явж байна. Медалийн тоогоор БНХАУ, АНУ, Япон, ОХУ, Австрали улсууд тэргүүлж явна. Манайхны гурван медалийг жүдочид хүртлээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч үзсэн Саид Моллай мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна