Жо Байден: Кибер халдлага “халуун дайн”-ыг өдөөж магадгүй

Админ
2021/07/30

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден кибер халдлага “халуун дайн”-ыг өдөөж магадгүй гэдгийг сануулжээ. Америкийн тагнуулын албаны төлөөлөгчидтэй уулзах үеэр хэлсэн үгэндээ Цагаан ордны тэргүүн хэрэв их гүрнүүдийн хооронд бодит дайн дэгдвэл үүнд, “том хэмжээний кибер халдлага нөлөөлж магадгүй” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлж буйгаар, Америкийн төрийн байгууллагууд болон хувийн компаниудын эсрэг чиглэсэн кибер халдлагын ихэнх нь Орос, Хятадын зүгээс ирсэн гэнэ. Жо Байден түүнчлэн Оросыг Америкийн сонгуулийн үйл явцад нөлөөлсөн гэж буруутгав. Тэрбээр “2022 оны сонгуультай холбоотой худлаа мэдээлэл тарааж байгаа Оросын юу хийж байгааг хараарай. Энэ бол манай тусгаар тогтнолд заналхийлж буй явдал” хэмээжээ. Жо Байден кибер халдлага “халуун дайн”-ыг өдөөнө гэж хэлсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч биш аж. Үүнээс өмнө Барак Обама ба Дональд Трамп нар АНУ онцгой аюултай кибер халдлагад хариу өгөхийн тулд цэргийн ажиллагаа хийж магадгүй гэж байв. Өнгөрсөн сард Жо Байден болон Владимир Путины уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Оросын Ерөнхийлөгчөөс кибер халдлагыг зогсоохын тулд хүчин чармайлт гаргахыг шаардсан. Шинжээчдийн үзэж буйгаар, Жо Байдены мэдэгдэл Цагаан ордон кибер халдлагад хатуу арга хэмжээ авахад бэлэн байгааг нотолж байгаа аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна