“Талибан” БНХАУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээр хийснээ мэдэгдэв

Админ
2021/07/30

Талибуудын удирдагч Абдул Гани Барадар тэргүүтэй “Талибан”-ы төлөөлөгчид Бээжинд БНХАУын албан ёсны хүмүүстэй уулзалт хийсэн байна. “Уулзалтын үеэр улс төр, эдийн засаг болон хоёр орны аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, Афганистаны нөхцөл байдал, энх тайвны үйл явцыг хэлэлцсэн” гэж “Талибан”-ы төлөөлөгч Мухаммед Наим “Твиттер” хуудсандаа мэдээлэв. Талибууд Афганистаны Хятадтай хиллэдэг бүс нутагт дайралтаа эрчимжүүлсэн үеэр хэлэлцээр явагдаж байна. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Афганистанаас явж эхэлснээр “Талибан”-ы идэвх эрс нэмэгдсэн. Зэвсэгт дайчид Афганистаны ихэнх бүс нутагт хяналтаа тогтоогоод буй. Энэ сарын дундуур Катарт болсон Афганы Засгийн газар болон талибуудын хооронд болсон энхийн хэлэлцээр ямар ч үр дүнд хүрээгүй. Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдээлэлд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И талибуудад Бээжин Афганистаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэжээ. Наимын хэлж буйгаар, “Талибан”-ы төлөөлөгчид Хятадад Афганистанд өөр улсын аюулгүй байдалд заналхийлж буй бүлэглэлүүдийн төвлөрлөөс урьдчилан сэргийлэхээ амласан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна