​Эмэгтэй урт бууны гурван байрлалаас Есүгэн 27-р байр эзлэв

Админ
2021/07/31

Эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм. 

Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа (95, 100, 98, 94) гэж онон 387 оноо авав.

Хэвтээ 40 сумандаа тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа.

Босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27-р байрт жагслаа.

Энэ төрөлд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарч, наймдугаар байрын тамирчин 1171 оноотой байлаа. Шилдэг наймд шалгарсан тамирчид 15.00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна