Тэтгэлэгт тэнцэхүйц амжилттай ЭССЭ бичих ЗУРГААН үе шат

Админ
2021/08/02

А.Минжинсор

Дотоод гадаадын ямар ч түвшний тэтгэлэгт өөрийн зорилгоо тодорхойлсон болон өгөгдсөн асуултаъд хариулахуйц эссэ бичихийг шаарддаг.Тэтгэлэгт материалаа өгөхөөр бэлдэж байгаа ч эссэ бичих шалгуурыг хэрхэн яаж даван туулахаа мэдэхгүй л байна уу?  Зарим тохиолдол таны бичсэн эссэ дүнгийн голч, гаргасан амжилтаас илүү тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлдөг. Тиймээс үр дүнтэй, бүтээлч эссэ бичих зургаан үе шатыг баримтлахыг зөвлөж байна.

1. Сэдвээ нарийвчлан сонгох

Сэдэв өгөгдсөн бол түүнийгээ дэлгэрүүлэх хэрэгтэй. Өөрөө сонгох бол эссэний хэлбэр, өнцгөө нарийн тодорхойлоорой. “Таны цаашдын зорилт” гэсэн асуултад хариулахын тулд ямар өнцөгөөс бичихээ сонгохын тулд цаасан дээр сэдвээ бичээд “Brainstorming” буюу чөлөөт сэтгэлгээгээр хандан, холбоотой дэд сэдвүүдийг бичиж, үүнээсээ нарийвчилсан сэдвээ гаргаарай.

How to Improve Essay Writing (with Pictures) - wikiHow

2.  Санааныхаа гол шугамыг олох 

Сэдвээ нарийвчлан сонгосон бол түүнийгээ дэлгэрүүлэн, бүтээлчээр баяжуулах хэрэгтэй. Юуны түрүүнд өөрт төрсөн бүх бодлоо бичиж дууссаны дараа зохион байгуулж, дэс дараагаар нь байрлуулж болно. Мөн зорилгоо эссэнийхээ толгой хэсэгт бичих нь эссэг буулгах үед өөр сэдэв рүү хэт хазайхаас сэргийлнэ. Ялангуяа тэтгэлгийн эссэ бичиж байгаа бол юун түрүүнд "Таны бусдаас ялгарах давуу тал юу вэ?", "Амьдралын онцлог юу вэ?" гэдэгт онцгой анхаарал хандуулаарай. Тантай адил хэдэн мянган оюутан байгааг сана.

How to Be a Good Writer (with Pictures) - wikiHow

3. Гол санааг илэрхийлсэн хэсгийг тодотгох

Эссэнд олон санаа, дүрслэл холилдож гол утгыг уншигч ойлгох аргагүй болох аюултай. Тиймээс уншигчид “Аан энэ гол утга нь байна” гэсэн бодол төрөхүйц тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь, та “Ерөнхийлөгчийн тухай бодлоо хуваалцана уу?” гэсэн эссэнд эхний хэсэгт ерөнхийлөгчийн тухай бичих бол, дараагийн хэсэгт “Ерөнхийлөгчийн улс орны харилцаанд нөлөөлөх байдал” зэргээр нарийвчлах хэрэгтэй. Өөрийгөө тодорхойлох эссэнд “Би шилдэг оюутны шагнал хэд хэдийг авсан” гэлгүй “Би өөрийгөө сорих, тэмцэх дуртай. Тиймээс шилдэг оюутанд өрсөлдөхдөө баяртай байсан” зэргээр тэмдэг нэрээр бус, үйл явдал аргументээр санаагаа дэмжээрэй.

4. Араг ясыг буулгаарай

Дээрх гурван үеийн дараа эссэний ерөнхий төрх байдал буух болно. Үүнийг зөв найруулан, холбоосыг гарган буулгаарай. Нэг параграф буюу цогцолбор нь нөгөөгөө дэмжих, дэлгэрүүлэх, уялдах үүрэгтэй байх хэрэгтэй.

How to Write a Book As a Kid: 14 Steps (with Pictures) - wikiHow

5. Шигтгээ оруулах

Үүний дараагаар эссэндээ сонирхолтой мэдээлэл, үйл явдал, ишлэл зэрэг орсныг нягтлаарай. Ямар өнцгөөс хэрхэн буулгав, зорилгодоо хүрэхэд нэмэлт шигтгээ санааг хэрхэн оруулах уущ гэдэгт анхаараарай. 

How to Write a Good Story (with Pictures) - wikiHow

6. Товч танилцуулга бичих

Өөрийн эссэний тухай цөөн өгүүлбэрээр тодорхойлоорой. Эрдэм шинжилгээний ажил, өгүүлэлд утга санаагаа танилцуулсан товч тайлбар хэрэгтэй болдог. Яг түүн шиг товчоор тодорхойлсноор тэтгэлгийн шалгаруулалтын үеэр ирэх асуултад ч хариулах чадвартай болно.





0
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна