Дуучин Magnolian болон Цэлмүүний хамтран дуулсан дуу Netflix-ийн цувралын албан ёсны soundtrack боллоо

Админ
11 цаг 16 минутын өмнө

Б. Мичидмаа

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд инди фолк урсгалаар уран бүтээлээ туурвиж яваа цөөхөн артистуудын нэг нь Б.Дөлгөөн буюу Magnolian юм. Тэгвэл түүний дуучин Цэлмүүнтэй хамтран дуулсан “The Bride & the Bachelor” дуу өсвөр үеийнхэнд зориулсан хайр дурлал, адал явдалт төрлийн “Outer Banks” цувралын хоёрдугаар улирлын албан ёсны soundtrack боллоо. Тус дуу нь Magnolian-ий 2016 онд гаргасан анхны бие даасан цомог болох “Famous men” цомогт багтсан юм.

Харин “Outer Banks” цувралын хувьд 2020 оны Netflix-ийн хамгийн их үзэлттэй арван киноны нэг бөгөөд уг цувралын хоёрдугаар улирал шүтэн бишрэгчдээ жил хүлээлгэсний эцэст 10 ангитайгаар эргэн ирж 2021 оны 7-р сарын 30 нд цацагдаж эхэлсэн билээ.

Дууны линк : 

Цувралын албан ёсны трейлер:



1
3
0
1
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна