Анхны болзоонд чинь амжилт хүсье

Админ
2021/08/03

Б.Цагаанцоож

Анхны болзоо амжилттай байх нь сайхан хайрын эхлэл ч байж болно. Толиныхоо өмнө хэдэн цаг бэлдэж, хамгийн сайнаараа хичээсэн ч өөртөө эргэлзсээр байна уу? Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанаас зайлсхийж чадвал анхны болзоо чинь амжилттай өндөрлөнө. Дараагийн болзоогоо товлож үлдмээр байвал доорх зөвлөгөөг уншчихаад гараарай.


Дэгжин бас эвтэйхэн хувцасла

Болзоондоо сайхан харагдах бол хүн бүрийн хүсэл. Гэвч хэтэрхий бие барьсан, хөдлөхөд төвөгтэй хувцаслалтаас зайлсхийх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байхын оронд биеэ барьж үйлдлээ цэгнэсээр болзоондоо биш “би ямар байгаа бол” гэх бодолдоо анхаарч өнгөрүүлбэл хайран шүү дээ. 


Сайхан үнэрт

Эмэгтэй хүн чихээрээ, эрэгтэй хүн нүдээрээ дурладаг. Гэвч бүх хүн сайхан үнэрт дуртай. Болзоонд очихдоо сайхан үнэртэй байх нь чиний үнэ цэнийг улам нэмнэ. Болзооны өмнө хоол идэж, тамхи татах нь буруу сонголт гэдгийг мартаж болохгүй шүү.


Болзооны үеэр утсаа март

Чухал ажил л биш бол утсаа оролдох нь бүдүүлэг хэрэг. Чухал байсан ч удаан хугацаагаар дэргэд нь утсаа битгий оролд. Хийх зүйл олдохгүй байхаар утсаа гаргаж ирээд ямар ч хэрэггүй “newsfeed”-ээ гүйлгэдэг бол дахиж хэзээ ч ийм үйлдэл битгий гаргаарай. Нөгөө хүнээ хүндлэхгүй байгаа гэдгээ үйлдлээрээ харуулж байгаа илрэл.

 Эксийн талаар асуултад бэлэн бай 

Болзож буй хүнийхээ өмнөх харилцааг сонирхох нь буруу зүйл биш. Эксийн талаар асуулт орж ирвэл нуулгүй гэхдээ хэт нуршихгүй хариулаарай. Харин асуугаагүй байхад нь хуучин харилцаагаа ярьж эхлэх хэрэггүй. Сайнаар эсвэл муугаар ярих нь энд огт хамаагүй. Эксийнхээ талаар их ярина гэдэг бол шинэ харилцаанд бэлэн биш, түүнийг мартаагүй байгааг илэрхийлнэ. Магадгүй чи мартаагүй нь үнэн байсан ч болзож байгаа хүнээ хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. 

Өөрийнхөө талаар хэт ярихаа боль

Болзоо чинь ажлын ярилцлага биш. Үргэлж өөрийгөө яриад байвал нөгөө хүнээ залхаах талтай.  Чамаас  асуугаасай гэж бодсон асуулт байвал өөрөө түрүүлж асуугаад үзээрэй. Энэ нь чамд ч бас тэр сэдвээр ярих боломж гарч ирнэ гэсэн үг.

Одоо болзоондоо бэлдээрэй. Амжилт хүсье.


21
156
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна