Согтуудаа хэрхэн экс рүүгээ залгахгүй байх вэ?

Админ
2021/08/03

С.Мөнхчимэг 

Салалт нь хосуудын хувьд бие сэтгэлийн  хямралд оруулдаг. Сэтгэлийн шаналал дагуулсан салалт нь нэгнийгээ мартахад хэцүү болдог байна. Хамт алхаж байсан гудамж, хамт үзэж байсан кино,өөрсдийнхөө хайрын сүлд дуу болтлоо сонссон дуунууд гэх мэт маш олон дурсамжууд нэг л мэдэхэд экс рүүгээ залгахад хүргэнэ.

Халбага шар айраг ууж сэтгэлээ засах үе ч тохиолдоно. Харин энэ үед хуучин экс рүүгээ залгах сэдэл төрөх нь гарцаагүй. Яагаад гэвэл хүн согтуу үедээ сэтгэл хөдлөл ихтэй болдог. Мөн өөртөө итгэлтэй болж, санаа зовох байдал  нь буурдаг.Энэ нь тархинд дахь санаа зовоодог хэсгийг дарангуйлж  эхэлсэнтэй холбоотой. Хэрвээ харилцааныхаа гүүрээ авч үлдэхийг хүсдэггүй бол чамд зөвлөхөд:

Дурсамжаа аль болох бодохгүй байх

Үнэхээр мартмаар байвал тэвчээртэй, зоригтой байх.Түүнтэй хамт байсан үеийн зураг бичлэгээ устгах, өмнө сонсдог байсан дуугаа сонсохоос татгалзах, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж өөрийн бодлоо цэгцэлж сураарай. 

Өөрийнхөө өдрийг бүү нураа 

Магадгүй баасан гарагийн оройг найзуудтайгаа гайхалтай өнгөрөөж болох юм.Энэ үед гар утсаа гэртээ үлдээхээ мартав аа .Өөрийнхөө эрх чөлөөг бүрэн дүүрэн мэдэрч. Зөвхөн тэр үдэш өөртөө бүх анхаарлаа төвлөрүүл.

Ганц хоёр шар  айраг ууж сэтгэлээ онгойлго

Магадгүй хамтдаа бүжиглэж байсан ая явахыг үгүйсгэхгүй. Энэ үед харин хуучин найз залуу бүсгүйнхээ талаар огтхон ч яриад хэрэггүй. Өөртөө болон найзууддаа тухгүй байдал үүсгэхийн л нэмэр.

Эцэст хэлэхэд та өөрийнхөө эргэн тойронд байгаа гэгээлэг зүйлээсээ аз жаргалыг мэдэрч гэрэлтэх цаг нь болсон шүү.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна