Дуучин Рианна хөгжмийн салбарт хамгийн баян эмэгтэй боллоо

Админ
2021/08/05

Б.Цагаанцоож

Өчигдөр Форбес сэтгүүл дуучин Рианна тэрбумтан болсныг албан ёсоор зарлалаа. Түүний хөрөнгийн хэмжээг $1.7 тэрбум хэмээн тооцоолсон байна. Үүний ихэнх хувь буюу $1.4 тэрбум нь 2017 онд байгуулагдсан "Fenty Beauty Foundation" компани,  Savage x Fenty дотуур хувцасны компанийн $270 сая үлдсэн орлого нь хөгжим, уран бүтээлийн орлогоос бүрджээ. 

"Fenty Beauty Foundation" эхний жилээ $550 саяын орлого олсон байна. Барбадос гаралтай, 33 настай Рианна цомгуудаа 250 сая гаруй хувь борлуулж байжээ. Гэхдээ тэр 2016 онд гаргасан Anti цомгоосоо хойш дахин уран бүтээл туурвиагүй юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна