Японд аялахдаа заавал үзэх 5 газар

Админ
2021/08/05

Б.Мичидмаа

Дэлхий нийтэд хүчтэй эдийн засагтай гүрэн гэдгээрээ алдартай Япон улс соёл, уламжлал, технологийн хөгжил, амьдралын хэв маягаагаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл энэ удаа жуулчдын хөл тасардаггүй сонирхолтой газруудтай нь танилцацгаая!

1. Токиогийн аялал жуулчлалын бэлгэдэл – “Асакүса”

"Асакүса" нь Токио дахь хамгийн олон гадаад жуулчдын очдог газар бөгөөд буддын сүмээрээ алдартай. Долоо хоногийн бүх гарагт Японы соёл, түүхийг сонирхохоор ирсэн хүмүүсээр дүүрэн байдаг. Сенсожи хийдэд л гэхэд жилд 30 сая орчим хүн зочилдог.

Каминаримон төв хаалганаас 250 м үргэлжлэх худалдааны гудамжаас та уламжлалт хэв загварын бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Сүмийн урд хүслээ бичин үлдээх модон пайз, сахиус, жилийн азаа үзэх сугалааг байрлуулсан байдаг. 

2. 100 жилийн цаг хугацаагаар аялуулах – “Токио өртөө”

Олон жилийн түүхт Токио өртөө нь дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдөлтөд өртсөн ч 2012 онд сэргээн засварлаж 1914 оны анхны төрхийг нь өнөөг хүртэл хадгалан авч үлдээд буй юм. Бөмбөгдөлтийн үр дүнд үүссэн шатсан тоосгонуудыг огт засварлахгүйгээр галлерей болгон ашигладаг. Энэ нь тухайн улсын хүнд хэцүү дайныг даван туулсан түүхийг өгүүлдэг. 

Та Японы аялал жуулчлал, эдийн засгийн бүсүүдийн нэг болох Токио өртөөгөөр зочлохдоо "Марүбирү", "Шинмарүбирү", "КИТЭ" зэрэг нүд хужирлах олон худалдааны төвүүдийг сонирхож болно. 

3. Загварын нийслэл – “ Харажүкү & Шибүяа”

Харажүкү болон Шибүяа нь Токиогийн хамгийн өнгөлөг дүүргүүд юм.  Та эндээс олон сонирхолтой загварын хувцас болон эд зүйлс худалдаж авахаас гадна амьтны кафе, Харажүкүгийн өвөрмөц зуушийг амтлах боломжтой. “Залуусын гудамж” гэж нэрлэгддэг Такешита гудамжинд содон хувцасласан залуучууд тааралдах нь элбэг. Мөн машин орохыг хориглосон тул энд чөлөөтэй зугаалж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлж болно. 

4. Электрон хот – “Акихабара”

Акихабара нь дэлхийд алдартай Японы аялал жуулчлалын бүс юм. Энд маш олон жуулчид анимэ, манга, “Maid Cafe”-г үзэхийн тулд ирдэг.

Цахилгаан барааны төв гэж нэрлэгддэг энэ дүүрэгт “Apple” “Huawei” брэндээс эхлээд  цахилгаан барааны хэдэн зуун дэлгүүр байдаг. 

5. Гадаад жуулчдын дунд хамгийн алдартай газар – “Окүбо”

Токио хотын захиргаанаас 2017 онд гадаад жуулчдын дунд “Хамгийн их таалагдсан” аялал жуулчлалын бүсээр судалгаа явуулахад судалгааны үр дүнд “Шинжүкү-Окүбо” бүс нэгт бичигджээ.  (2- Гинза, 3-Асакүса)

Окүбо нь “Korea Town”-оороо хамгийн алдартай. Солонгос гэлтгүй Хонгконг, Сингапур, Тайланд зэрэг Азийн олон орны соёлыг та эндээс мэдэрч болно.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна