Мэргэжлээ эргэлзэлгүй итгэлтэйгээр сонгоорой

Админ
2021/08/05

Ц.Дэнсмаа

Мэргэжлээ сонгох нь залуу хүн бүрийн хувьд хамгийн чухал үе юм. Тиймдээ ч бие даан шийдэлгүй, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хариуцлагатай ханддаг шүү дээ. Гэвч аав ээжтэйгээ санал нийлэхгүй, зөрчилдөөд байх үе гарч байна уу эсвэл найзуудын чинь сонгосон мэргэжил илүү гоё санагдаад эргэлзээд байна уу? Энэ үед яах ёстой, юуг илүү чухалчилж үзэх хэрэгтэй гээч?

Product Transfer Vs Remortgage | My Simple Mortgage | My Simple Mortgage

       Эцсийн шийдвэрээ өөрөө л гаргаарай- Аав ээжүүд бидэнд өөрсдийн бодлоо шууд тулгах үе байдаг. Чи ийм хүн болох ёстой, өндөр цалинтай ажил л хий, их сургуульд ор гэх шаардлага тавих тохиолдол байдаг. Энэ нь бидний төлөө хэдий ч хэцүү байх тал бий. Энэ үед залуус маань өөрийн үзэл бодлоо илэрхийлэхгүй явах нь буруу юм. Өөрийн үзэл бодол, хүсэл сонирхлоо нээлттэй хэлж ярилцах хэрэгтэй. Ярилцахгүй яваад л байдаг яг ЭЕШ-ээ өгөөд мэргэжлээ сонгох болоход аав ээжүүд болоод хүүхдийн хооронд зөрчил үүсдэг. Үүнээс сэргийлж өмнө нь заавал аав ээжтэйгээ хүсэл мөрөөдөж байгаа мэргэжлийнхээ талаар ярилцаж эвтэйхэн ойлгуулах нь зөв шүү залуусаа.

                      Premium Vector | Male staff in a suit showing signs of doubt by scratching  his head and there are many question marks on the top.

       Эргэлзэж байгаа бол ахиад нэг бодоод үзээрэй–Чиний сонгосон мэргэжил манай улсад илүүдэлтэй байгаа байж болно, цалин багатай ч байж болно, ажлын цаг их, тэгж гоё дүрэмт хувцас өмсдөггүй ч байж болно. Бусад найзуудын чинь сонгосон мэргэжлээс муухай ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ чи тэр мэргэжлийг анх яах гэж, юунд нь болж сонгосноо эргээд нэг бодоод үзээрэй. Сонгосон шалтгаанаа бодсон ч эргэлзсэн хэвээрээ байвал ахиад өөр олон мэргэжил байгаа шүү дээ тэдний нэгийг сонго. Их сургуульдаа ороогүй байгаа юм чинь болно шүү дээ. Харин орсныхоо дараа сонгосон мэргэжилдээ эргэлзвэл арай л оройтчихсон байх болов уу чиний төдийг хүртэл сурсан цаг хугацаа, төлбөр мөнгө гэх асуудал гарч ирнэ шүү дээ. Тийм учраас мэргэжлээ сонгохдоо сайн судалж байгаад эргэлзэлгүйгээр итгэлтэй сонгоорой.

Building a Severance Pay Plan? Don't miss out these 5 crucial steps!

       Өөр олон боломжууд байдаг юм шүү- Хэрвээ ЭЕШ-ээ өгөөд хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлийнхээ ангид орохгүй бол гутрах зүйл огт байхгүй шүү. Хүний амьдрал боломжоор дүүрэн байдаг. Чи хүссэн сургуульдаа орж чадаагүй бол чиний судлаагүй, чиний мэдэж амжаагүй сайн их сургууль ахиад нэг хоёроор ч тогтохгүй олон байгаа. Мөн хүссэн мэргэжлээрээ сурахад ЭЕШ-ын оноо чинь хүрэхгүй байгаа бол ахиад өөр олон зуун мэргэжил байгаа шүү дээ. Эсвэл дараа жилийн ЭЕШ байгаа гэдгийг санаарай залуусаа. Тэгэхээр ахиад ЭЕШ-дээ бэлдэх нэг жил гарч ирч байгаа биз. Энэ бас нэгэн боломж биш гэж үү? Аливаа зүйлийн мууг биш эхлээд өөр сайхан боломжийг нь харж байгаарай.

                                        Ингээд та бүхнийхээ ЭЕШ-д нь томоос том амжилт хүсье.  


2
17
0
3
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна