Арьсны өнгө, өгзөгний хэлбэр,хөхний хэлбэртээ тохируулан хувцас сонгох тухай

Админ
2021/08/05

C.Мөнхчимэг

Хүн бүр өөрийн гэсэн дүр төрх дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй билээ. Гэтэл эмэгтэйчүүд бид өөрийн бие галбиртаа голомхой өө сэвэндээ хэт анхаарлаа хандуулдаг сул талтай шүү дээ.Өндөр нам, жингийн илүүдэлтэй байх, дутагдалтай байх тийм ч чухал биш. Гэхдээ л бид үүнийгээ улам том асуудал болгох юм.

Харин бид хувцсаар өөрийн сул талаа нууж гоё сайхан байдлаа илүү тодотгож болдгийг тэр болгон мэддэггүй.Тиймээс өөрийн бие галбир, дүр төрөхөд тааруулж хэрхэн хувцаслах талаар мэдээлэл хүргэе.

Том хөхтэй харагдахыг хүсдэг бол

Зарим эмэгтэйчүүд том хөхтэй харагдахын тулд том хөхний даруулга зүүдэг. Энэ нь харин ч таны биеийг онцгүй харагдуулахаас гадна, эрүүл ахуйд сөрөг талтай. Бэлхүүс хэсгээрээ бариу дээгүүрээ хөвсгөр цамц мөн сул загвартай бүх төрлийн хувцас сайхан харагдана.Чөлөөтэй хайнга стиллээр хувцаслаж , өөрийгөө өөрчлөөд үзээрэй

Жижиг цээжтэй харагдахыг хүсдэг бол

Өнгөний хувьд хар бараан өнгийн хувцас сонгоорой.Учир нь цагаан цайвар өнгө нь биеийн хэмжээг том өргөн болгож харагдуулдаг байна.Сул загвартай цамц бариу өмд  сайхан харагдах болно.

Тааз хэсгээрээ жижиг харагдахыг хүсдэг бол

Трапец загвартай өмд, дэрвэгэр, доош сул даашинз, юбкыг өмсөөрэй .Шулуун, бариу өмднөөс татгалзах нь зүйтэй.

Сайхан харагдахын тулд өөртөө зохисон өнгийн хувцас сонгох нь  мөн чухал.Таны арьсны өнгөнд тохирох хувцсыг санал болгоё.

Та бор арьстай бол цэнхэр өнгө гайхалтай зохино. Мөн эмэгтэйлэг, металл өнгийн хувцас гэрэлтсэн эрхэмсэг харагдана.

Хэтэрхий бараан, хэтэрхий цайврын аль нь ч биш арьстай бол

Ийм өнгийн арьстай бүсгүйчүүдэд ягаан, улбар шар, улаан гэх мэт тод өнгүүд маш сайхан зохидог. Эдгээр өнгөнүүд нь  эрч хүчтэй, гэгээлэг, цоглог харагдуулдаг байна.

Цайвар өнгийн арьстай бол Цагаан, цайвар төрлийн өнгүүд сонговол сайхан харагдана.Цагаан цайвар өнгийн арьстай байхын  нэг давуу тал нь тод өнгийн хувцас сайхан зохидог.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна