Азийн орнуудын 29 дэх үзэсгэлэн нээлтээ хийлээ

Админ
2021/08/06

Япон улсын Фукуока муж, Кюүшюгийн Урлагийн галерейд энэ сарын 06-наас аравдугаар сар хүртэл зохион байгуулагдаж буй Азийн орнуудын 29 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсаас оролцохоор шалгарсан 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монгол Арт Галерейд боллоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Япон улсын хилийн хаалт, хязгаарлалтаас шалтгаалан улс орнуудаас уран бүтээлчид тус улс руу очих боломжгүй болсон учир өөр өөрийн улсдаа үзэсгэлэнгээ дэлгэж буй нь энэ. Энэ жилийн үзэсгэлэнг Азийн Уран Бүтээлчдийн Холбооны гишүүн Японы улсын зөвлөл хороо зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд Монгол Улсаас Төрийн шагналт, Ардын зураач До. Болд, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, МУЭийн гишүүн, зураач Х.Эрдэнэ-Очир, Х.Ганбат, уран сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар уран бүтээлээрээ оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна