Германы үзэсгэлэнт тамирчин Алиса Шмидт олимпод оролцож чадсангүй

Админ
2021/08/06

С.Мөнхчимэг

Дур булаам тамирчин Алиса Шмидт Токиогийн олимпод уралдаж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүллээ. Германы холимог баг түүнгүйгээр шигшээ шатанд шалгарсан боловч дохионоос өмнө гараанаас гарсан хэмээн хасагдсан. Харин эмэгтэй багийнх нь хувьд урьдчилсан шатанд дөрөвдүгээр байр эзлэн шигшээд шалгараагүй юм.Ингэснээр Алиса Шмидт тэмцээний туршид сэлгээнд сууснаар аль ч төрөлд оролцож чадаагүй тэмцээнээ өндөрлүүлжээ.


Өдгөө 22 настай тамирчин бүсгүй 2.3 сая дагагчтай инстаграм хуудаснаа “Сүүлийн хэдэн өдөр та бүгдээс маш сайхан зурвасыг хүлээн авлаа. Та бүхэн миний олимпийн анхны уралдааныг харах гэж хүлээсэн байх. Гэхдээ бэлтгэл дээрх сорил уралдааны дараагаар би гараанд гарч чадахгүй болсон. Энэ аялалын турш та бүхнээс авч байсан хайр халамж, дэмжлэг туслалцаа бүрт талархаж байна. Одоо би багаа дэмжих л үлдлээ. Баг маань олимпийн шигшээд уралдана гэдэгт итгэж байна. Токиод өнгөрүүлсэн мөч бүхэндээ баяртай байна. Их ч зүйл сурч, туршлага суулаа” гэжээ.


65
28
11
0
8
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна