Францын сонирхолтой бэлэг дурсгалууд

Админ
2021/08/07

Б.Мичидмаа

Жилдээ 90-100 сая жуулчин хүлээн авдаг Франц орон үнэртэн, дарс, шоколадаараа алдартай. Ойр дотныхондоо бэлэг авахдаа та заавал үнэтэй зүйлс сонголгүй сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц, хэмнэлттэй худалдан авалт хийх боломжтой. Тэгвэл тэдгээр хэвшмэл ойлголтыг эвдсэн таван санааг танилцуулж байна.

Өнгөлөг берет

Нэгэн цагт Францын үндэсний малгай гэж тооцогддог байсан хар ноосон беретийг XIX-р зуунаас олноор нь үйлдвэрлэж эхэлсэн юм. Олон өнгийн сонголттой болсноос гадна бүх төрлийн хувцсанд тохируулан өмсөх боломжтой. Тус улсын соёл, уламжлалыг шингээсэн атлаа орчин үеийн өнгө аясад төгс тохирох бэлэг юм.


Сонгодог амттан Макарон

Орчин үеийн макарон Францын Парис хотын Laduree хэмээх газраас үүсэлтэй гэж үздэг. Дэлхийд алдартай Laduree 1862 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөрт 12,000 ширхэг макарон борлуулдаг.

Пранц макароны гадаргуу өөгүй, гялалзсан дугуй хэлбэртэй байх бөгөөд дундаа крем, жимсний чанамал зэрэг төрөл бүрийн хавчуургатай байдаг. Хазахад бага зэргийн бутарсан, үль ялиг зажлууртай, шаржигнасан, час хийсэн амттай. Нэг дор 2-3 ширхэгийг идэхэд тохиромжтой гэж үздэг тул ихэвчлэн жижиг савлагаатай байдаг. Дотны хүмүүстээ өгөх амттай, авсаархан чамин бэлэг болж чадна.