Нарны тос хүний арьсанд

Админ
2021/08/08

С.Мөнхчимэг

Хүний хамгийн чухал нэрийн хуудас болсон арьсаа хамгаалах чухал аргуудын нэг нарны тос түрхэх гэдгийг хүн бүр мэддэггүй.

Харин арьсандаа тохирсон  нарны тосыг хэзээ , хаана, хэрхэн түрхэх вэ гэдэг асуудал толгой эргүүлдэг. Үүнтэй холбоотой нарны тос түрхэхэд тулгардаг асуултуудад хариулт өгье.

Энэ бол 25 жилийн турш ачааны машин жолоодсон эмэгтэйн зураг үнэхээр ялгаатай харагдаж байна.

Цонхон талд буюу байнга хэт ягаан туяанд байсан арьс болон цонхны эсрэг талд байсан арьс бараг 20 насаар зөрөөтэй харагдаж байгааг харж байна. Тиймээс хэт ягаан туяанаас хамгаалах нарны тосоо байнга түрхэж байгаарай.

Манай монголчуудын нэг сул тал арьсаа арчилдаггүй. Эрэгтэйчүүд ялангуяа тос яаж түрхэхээ ч мэддэггүй тал бий.. Залуу харагдах нууц бол арьс арчилгаа юм. Таны сайхан харагдах эсэх арьсаа яаж арчилж байгаагаас маш их нөлөөлдөг шүү.

Нарны тостой хамт өөр тос түрхэх хэрэгтэй юу?

Өндөр хамгаалалттай байхын тулд өдрийн чийгшүүлэх суурь тос  хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байвал сайн. Хэрэв хэрэглэж байгаа нэг бүтээгдэхүүн чинь SPF 30 ба түүнээс дээших үзүүлэлттэй бол хоёр дахь бүтээгдэхүүн нь заавал нарны хамгаалалттай байх шаардлагагүй.Тэгэхээр хоёр тос түрхэж болох нээ.

Нарны тосыг зөвхөн наранд гарахаас өмнө түрхэх үү?

Гадагш гараxаас 20-30 минутын өмнө түрхвэл сайн бөгөөд хувцаслахаасаа өмнө сайтар шингээгээрэй.

Мөн  хүйтэн сэрүүний улиралд байсан хамаагүй өдөр бүр нарны тосыг хэрэглэх хэрэгтэй.Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд арьсаа бүр ч илүү хамгаалах нь зүйтэй.

Тосоо түрхсэний дараа нүүрээ шууд будаж болох уу?

Нарны тос түрхчхээд шууд будалт хийх нь буруу.Энэ нь хамгаалалтыг үгүй хийж байгаа гэсэн үг юм. Харин нарны тосоо түрхээд 3-5 минутын дараа пудрээ түрхэх нь тохиромжтой.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна