Англи хэл сурах аргаа өөрчилье

Админ
2021/08/09

Б.Цагаанцоож

Цар тахал, хөл хорионы үеэр ямар чадвар чинь сайжирсан бэ гэж асуувал ихэнх хүн онлайнаар ажиллах, онлайнаар суралцах гэж хариулах байх. Магадгүй хэдэн жилийн өмнө зүгээр л утсаараа хэл сурч, түвшнээ ахиулна гэвэл сэтгэлд багтахгүй байсан. Харин одоо технологийн дэвшилт, цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн залуучууд алсын зайнаас төвөггүй ажиллаж суралцах болжээ. Та бүхэнд англи хэлнийхээ түвшинг ахиулахад туслах апплэйкшнуудыг танилцуулж байна. 

1. Busuu

Шинэ хэл сурч эхэлж байгаа хүмүүст “Busuu” апплэйкшн 12 төрлийн хэлнээс сонгон сурах боломжийг олгодог. Тоглоом тоглонгоо үгийн сан, дүрмийн мэдлэгээ сайжруулахад чинь өдөрт арван минутын хичээл санал болгоно. Хичээлээ идэвхтэй хийгээд байвал хэлний түвшинг тодорхойлсон сертификат олгодгоороо давуу талтай

2. Duolingo

Duolingo бол хамгийн шилдэг нь гэж болно. Шинээр хэл сурах гэж буй хүмүүст тохирсон маш амархан апплэйкшн. Зураг, текст, аудио гэх мэт бүх төрлийн материалыг ашиглан хичээлээ заадаг. Энэ нь сонсох чадварыг сайжруулж, үг цээжлэхэд илүү хялбар болно. Чиний хувийн мэдээлэл, ямар нэгэн бүртгэл шаардахгүй бөгөөд өөрийн явцын дүнг хадгалан дараа нь үргэлжлүүлэх боломжтой.

3. Voxy


“Voxy” хүмүүсийн хэрэгцээнд тохирсон хичээлүүдийг санал болгоно. Шалгалт эсвэл аялал, ажил хэрэг гээд чамд зориулсан шинэ өгүүлбэрийн сан энд бий. Мөн энэ апплэйкшн үргэлж шинэчлэгдэж байдаг. 

4. Memrise

Хүн бүрийн сурах арга барил харилцан адилгүй. Memrise бидэнд маш сонирхолтой бүтээлч аргуудыг туршиж үзэх боломж олгоно. Түүнчлэн memrise-ийн тусламжтайгаар сурч мэдсэн зүйлээ хянаж болно. Хэрэв ямар үг ямар утгатай болохыг, сурсан үгсээ мартвал буцаад харах боломжтой. 

 5. Vocabulary Builder

Үгсийн сангаа баяжуулах нь хэлний шалгалтуудад амжилт үзүүлэх гол нөхцөлүүдийн нэг байдаг. GRE, TOEFL, SAT зэрэг гадаадад сурахын тулд зайлшгүй өгөх шаардлагатай англи хэлний тестүүдэд хэрхэн бэлдье дээ гэж бодлогоширч байна уу? Тэгвэл “Vocabulary Builder Magoosh” чамд үгсийн сангаа баяжуулахад тусална.

Энэхүү апп нь мэргэжилтнүүдийн сонгосон 1200 гаруй үгсийг үе давдаг тоглоом хэлбэрээр цээжлүүлдэг. Үгсийг анхан, дунд, ахисан түвшнүүдэд хуваан үг бүр дээр жишээ өгүүлбэр оруулдаг болохоор өдөр тутам үгсийн сангаа баяжуулах бүрэн боломжтой болно.

Ямар ч хэлийг сурахад чамаас тууштай зан хамгийн их шаардна. Тиймээс  урт хугацааны зорилго тавиад бага ч гэсэн амжилтаараа бахархаж өөрийгөө урам зоригоор дүүргээрэй. Амжилт хүсье.


8
19
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 110.235.233.144
    2021/09/11

    Nice Blog, Download Engvarta App

    Хариулах
  • 103.57.93.235
    2021/08/12

    Ta buhend bayarlalaa uneheer saihan zowolomj surgalt bailaa ajiliin amijilt husie

    Хариулах