Хайртай хүндээ таалагдъя гэвэл арьсаа арчил

Админ
2021/08/09

 Өө сэвгүй, зөөлөн ялдамхан, өнгөлөг арьстай хэн нэгний арьсыг та нар атаархан ширтдэггүй гэж үү. Хүнийг анх хараад нүүрийг нь, нүдийг нь хардаг. Харин араас нь арьс чинь чамайг “Би хэн бэ?” гээд зогсож байдгийг мэднэ биз дээ. Тийм шүү, арьс чинь чиний өмнөөс “ярьж” байдаг. Бүр бүтэн биеэрээ шүү. Нүүр, хүзүү, гар бас хөл. Аймаар уу? Магадгүй өөртөө итгэлтэй байдлын ихэнх хувь нь чиний арьс ямар байхаас хамаардаг ч байж магадгүй. Арьс тэгвэл ямар байх ёстой вэ? Зөөлөн, булбарай, гэрэлтсэн бас өнгөлөг, эрүүл. Тэгвэл гэрийн нөхцөлд ядаж ийм арьстай болох энгийн аргуудыг мэдэж авцгаая. Энэ бол нууц арга биш бөгөөд харин хэвшил болтлоо хийж сурахыг л биднээс шаардах энгийн арга юм шүү.

Халуун бас хүйтэн

Зоригтой. Урагшаа хичээгээрэй. Эхлээд халуун шүршүүрээс хүйтэнд шилжихэд хэцүү байх болно. Гэхдээ өнгөлөг арьсны төлөө үүнийг хийж сурах л хэрэгтэй. Тиймээс халуунаас биш бүлээнээс бага зэрэг хүйтэн рүү шилжихэд амар байх болно. Хүйтэн шүршүүр арьсны өнгөн хэсгийг сэргээж чангалдаг. Хүйтэн шүршүүрийн дараа халуу оргиж улайвал бүү санаа зовоорой. Цусны хялгасан судсууд сэргэж байгаа гэсэн үг. Тэдгээр судсууд “ажилдаа оржээ”. Араас нь харин чийгшүүлээд л болоо. Гэхдээ биеийнхээ арьсны суларсан санагддаг хэсгээ хүйтэн усаар цохивол бүр дүнтэй шүү. 

Арьсаа гуужуулах нь маш чухал.  21 хоног тутамд хүний биеийн арьс бүхэлдээ шинэчлэгдэн, гуужиж байдаг. Тийм ч учраас арьсны давхарга бүрт байдаг үхэжсэн эд эсийг байнга цэвэрлэж, сэргээж, шинэчилж байх шаардлагатай. Эмзэг хуурай, мэдрэмтгий арьстай бол долоо хоногт нэг, хуурай, холимог, хэвийн арьстай бол 1-2  удаа, харин тослог арьстай бол 2-3 удаа гуужуулахад тохиромжтой. Ингэхдээ өөрт тохирох зөөлөн гуужуулагч болон энгийн аргаар бэлтгэсэн гуужуулагчийг ч хэрэглэх боломжтой шүү. 

Арьс минь тайвшир даа

Өдөр тутам бид стресстэхээс айдаг. Бас стресстдэг. Гэхдээ чиний арьс илүү стресстэж байдаг гэдгийг мэдэх үү. Арьсыг стрессдүүлэх олон хүчин зүйл байдаг. Утаа, тоос, гадны бохирдол бас арчилдаггүй эзэн нь түүнийг ядраадаг. Тиймээс ванны давс хэрэглэн арьсыг гүн чийгшүүлээрэй. Энэ арга нь арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж,  гүний чийгшлийг тэнцвэржүүлж, арьснаас хорыг нь  гадагшлуулдаг онцгой бүтээгдэхүүн юм. Давсны найрлага дахь байгалийн хүчлүүд  нь арьсны давхаргад хүрч, эсийг нөхөн төлжүүлэн тэжээлээр хангаж, булчинг суллаж, биеийг бүхэлд нь амраадаг.


Хамгийн сүүлд арьсаа хамгаалах

 Арьсны эд эсүүд маань дархлааны системийн 1/4-г бүрдүүлдэг байна.Нарны хэт ягаан туяа, нян бактери, вирусээс бие махбодийг хамгаалах чухал үүрэг арьсны эд эсэд бий. Харин цаг хугацаа явах тусам эдгээр эсүүдийн суларч арьс руу чиглэх хортой бодисууд арьсны эсүүдийг гэмтээж эхэлдэг байна.Иймээс биеийн арьсаа чийгшүүлэх, тэжээл өгөх бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь биеийн арьсаа хамгаалах хамгийн сайн арга юм. Тиймээс сайн чанарын чийгшүүлэгч тос сонгон хэрэглээрэй.






0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна