Э.Ануударь: Дуу дуулах надад сэргэлт болдог

Админ
2021/08/12

Б.ЦАГААНЦООЖ

Ковер дуу сонирхон сонсдог залуус маань “Анук, Очмаа” гэвэл андахгүй байх. Цээлхэн хоолой, өвөрмөц коверуудаар нь бидний сайн мэдэх ковер дуучин Э.Ануударьтай ярилцлаа. 

- Таныг сонсдог, мэддэг залуучууд олон байдаг. Харин мэдэхгүй хүмүүст өөрийгөө товчхон танилцуулна уу? 

- Намайг Ануударь гэдэг. Би Дархан-Уул аймагт төрсөн. Тэнд арван жилийн сургуулиа төгссөн. Эмчийн мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэй. Нөхөртэйгөө хамт Христийн олон улсын байгууллагад ажилладаг. Чөлөөт цагаараа дуу дуулж, гитар хөгжим сонирхдог.

 - Ковер дуу, гитар хөгжимтэй холбогдсон үеэ эргээд дурсвал? 

- Аав минь гитар гоё дарж, дуулдаг хүн байдаг. Гэрт гитар байсан болохоор сурах гэж их оролддог, ихэнхдээ бүтэлгүйтдэг байсан (Инээв). Богинохон хуруутай учраас тоглоход их төвөгтэй, хичээх шаардлагатай болдог байсан. Оюутан болоод нэгдүгээр дамжаанд Coke’n beat амьд хөгжмийн тэмцээнд оролцсон. Тэр үеэс оюутны амьдрал гээд оюутан залуучуудын цугладаг хөдөлгөөнд хамрагдаж тэнд гитар дарж, дуулж сурсан. Ковер дууг анх мэддэггүй байлаа. Youtube-ээс “Boyce Avenue” гээд ах дүү гурвын сувгийг үзээд мэддэг болсон. 2013 онд Жак ахтай (Ч.Ганжавхлан) танилцаад Ж.Очмаа бид гурав хамтраад өөрсдөө чөлөөт цагаараа хөгжилтэй байх зорилгоор ковер хийдэг болсон доо. Бид хоёр дуулах дуртай, Жак ахад камер байсан. Бас нэг чухал нөлөө үзүүлсэн зүйл гэвэл натурт Ubean гээд кафе байдаг. Тэнд ажилладаг байсан ах 2011 онд “Хүмүүс ирэхгүй байсан ч хамаагүй хоёулаа нэг сар хийгээд үзье” гээд ковер дуулсан.

 - Ж.Очмаа эгчтэй хэрхэн танилцсан бэ? 

- Бид хоёр итгэл үнэмшлийн хувьд адилхан. Ж.Очмаатай сүмд анх танилцаж байсан. Сүүлд хамтдаа дууны уралдаанд ороод бүр дотно найзууд болсон. 

- Ж.Очмаа эгчтэй дахин ковер тоглолтоо хийх үү? 

-Ж.Очмаа бид хоёр дахиж тоглолт хийх талаар ярилцаагүй байгаа. Гэхдээ би өөрийнхөө нэг синглийг гаргах бодолтой байна. Энэ жилдээ багтаад гаргачих байх гэж найдаж байна. 

                             

- Youtube сувагтаа коверуудаа оруулж эхэлсэнд тань сонсогчид баяртай байгаа байх. Өмнө нь яагаад идэвхтэй ашигладаггүй байсан юм бэ? 

- Youtube-ийг өмнө нь ашиглах шаардлага гардаггүй байсан юм. Сүүлд Гангаатай ковер хийгээд бичлэгээ оруулах газар байхгүй, тэгээд сувагтаа оруулж эхэлсэн. Ковероо контент болгож хийдэг хүн нь Жак ах байсан болохоор нэг их сайн ойлгодоггүй. Дуулах надад ер нь их сэргэлт болдог учраас тэр цагаа зүгээр байхаар бичээд үлдээе гэж бодоод ковер хийж байгаа. 

                                 

- Б.Ганга-Оргил ахтай хамт хийж байгаа коверууд чинь залуусын дунд хүлээлттэй болоод амжсан байна лээ. Дараагийн бичлэг хэзээ орох вэ?

 - “Төсөл чинь хэр удаан үргэлжлэх вэ” гээд асуугаад байсан л даа. Энэ бол ямар ч төсөл биш. Б.Гангаатай хийх дараагийн бичлэг хэзээ орохыг сайн мэдэхгүй байна. Тохироо бүрдээд, таараад хийхээр орох байх аа. 

- Ковер дуу, гитар хөгжим сонирхдог хүүхэд залуучуудад зориулж юу гэж хэлмээр байна?

- Бүгдэд нь амжилт хүсье гэж хэлье дээ. Сонирхлоо орхихгүй, өөрийнхөө амьдралд шинэ өнгө нэмээд яваарай. Тууштай байвал нэг мэдэхэд үр дүн гаргасан байдаг.

Зочны Youtube Сувгийн линк- https://www.youtube.com/channe...


121
183
0
40
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.63.12.179
    2021/08/13

    Ёстой гоё. Амжилт хүсье. Коверь дуунуудад нь дуртай.

    Хариулах
  • 43.228.130.68
    2021/08/12

    Сонсох дуртай шүү амжилт

    Хариулах
  • 202.126.89.222
    2021/08/12

    Tsomgiig ni huleej baigaa shuu ????

    Хариулах