“БИД ХӨДӨӨ РҮҮ НҮҮЛЭЭ” хөдөлгөөнд залуу гэр бүлүүд нэгдсээр байна

Админ
2021/08/12

Сүүлийн өдрүүдэд “Бид хөдөө рүү нүүлээ” гэх бяцхан хөдөлгөөн цахим орчинд өрнөх болсон. Энэ хөдөлгөөнд залуу гэр бүлийн төлөөлөл М.Мөнхсайханы гэр бүл нэгдэж, төрөлх аймаг болох Дорнод аймагтаа ажиллаж, амьдрахаар болжээ.

М.Мөнхсайхан эхнэртэйгээ нутагтаа очиж амьдрах талаар өөрсдийн цахим хуудаснаа “Бид 23, 25 настай залуу гэр бүл. Жил хүрэхгүй хугацааны өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ. Бид тогтсон ажилтай, ажлын карьерын хувьд багагүй амжилттай цаашид өсөн, дэвжих бүрэн боломжтой байсан хэдий ч өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлыг даган энэхүү шийдвэрийг гаргалаа.

Нэг талдаа: Манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал, нийслэл хотын түгжрэл, стресс, дуу шуугиан, эрүүл бус, хүүхдэд ээлгүй орчин зэргээс шалтгаалж. Нөгөө талдаа: Залуучууд бидний, шинийг санаачилж, хийж бүтээж, улс орныхоо, болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөх, хөгжүүлэх цаг нь ирж. Түм түжгэнэж, бум бужигнасан, багтаж шингэхээ байсан Улаанбаатар хотоос илүү, хөдөө орон нутагт залуучууд бидний хэрэгцээ, орон зай, хийж бүтээх зүйл олон байна. Мөн энд байгаа өв, соёл, нүд баясгаж, сэтгэл сэргээх үзэсгэлэнт газар, нутаг, эрүүл, зөв, аз жаргалтай амьдрах өргөн уудам боломж, зэргийг бодолцон, ярилцсаны эцэст нь бид хөдөө рүү нүүлээ.Залуучууд та бүхэн багтаж шингэхээ байсан газарт, хөл, толгой нь мэдэгдэхгүй амьдрахын оронд "Төрөлх нутагтаа, сумандаа хийж бүтээж, буцалж амьдрахыг уриалж байна" гэж бичжээ.Ийнхүү залуучууд маань өөрсдийн эрүүл мэнд болон төрөлх нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хөдөөг зорьж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна