Нүүр будалтын хамгийн чухал нь СУУРЬ

Админ
2021/08/14

Нүүрний будгийн суурь тосыг арьсыг нүүр будалтад бэлдэхийн тулд хэрэглэдэг. Энэхүү тос нь арьсны гадаргуу болон өнгийг жигд харагдуулдаг. Хэрвээ та арьс үрчлээтсэн эсвэл нүхжилт нь мэдэгдэхүйц бол нүүрний будгийн суурь тос танд зайлшгүй хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл та нүүрээ будахаас өмнө суурь тос хэрэглэвэл өө дарагч, нүүрний будаг мөн зовхины будагний харагдах байдал  болон тогтоц нь сайжирна. Заримдаа орой болохоор нүүрний будаг шинэхэн мэт төрхөө алддаг.  Энэ асуудлыг хүртэл нүүрний будгийн суурь тос шийднэ . Нүүрний будгийн өнгө өдрийн турш өөрчлөгдөхгүй шинэхэн түрхсэн мэт хэвээр байх болно. Үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа биз?

СУУРЬ ТОСЫГ ХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Арьсны төрөл болон амьдралын хэв маягт тохирсон суурь тос байдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь чийглэг, халуун аль эсвэл хуурай болон хүйтэн уур амьсгалтай газар аялахаар явж буй хүмүүст онцгой ач тустай байдаг. Хэрвээ та үдэшлэгт явж байгаа бол мэдээж тэнд зураг авахуулах байх. Энэ үед нүүрний будгийн суурь тос арьсны гялгарыг дардаг тул та зураг дээр үзэсгэлэнтэй харагдах нь гарцаагүй. 

ХААНА ТҮРХЭХ ВЭ?

Нүд – Олон эмэгтэйчүүд суурь тос нь нүдний орчмын арьсанд нэн тохиромжтой болохыг онцолж зөвлөдөг . Энэ хэсэгт нүүрний будаг жижиг үрчлээнд орж, таныг илүү овортой харагдуулах асуудал гардаг.

Нүүр -Суурь тосыг нүүрэнд нимгэн давхарга үүсгэн нэлэнхийд нь түрхсэнээр нүүр будалтын тогтоц уртасдаг. Мөн энэхүү арга нь нүхжилийг үл  мэдэгдэм харагдуулахыг хүсэж буй эмэгтэйчүүдэд ч тохиромжтой.

Уруул – Уруулаа будахаас өмнө уруулдаа нүүрний будгийн суурь тос түрхвэл, уруулын будгийн тогтоц уртасдаг. Түүнээс гадна, нүүрний будгийн суурь түрхсэнээр уруулын будаг уруулын арьсны нугалаа руу ордоггүй ба жигд бүрхүүл үүсгэдэг. Танд  уруулд зориулсан суурь тос байхгүй бол нүүрний будгийн суурь тосыг хэрэглээрэй.

НҮҮРНИЙ БУДГИЙН СУУРЬ ТОСЫГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ ?

Нүүрний будгийн суурь нүүрний чийгшүүлэгч тосны дээр, суурь энгэсгийн доор түрхдэг. Түрхэхдээ хэмжээг зөв тохируулах хэрэгтэйг анхаараарай. Хэт их хэмжээгээр түрхвэл тос бөөгнөрч арьс шохой шиг харагдах болно. Гаран дээрээ бага зэргийг шахаж гаргаад нүүрнийхээ дунд хэсгээс гадагшаа чиглэсэн хөдөлгөөнөөр түрхэнэ. Арьсны асуудалтай хэсгүүдэд нимгэн давхарга үүсгэн түрхээрэй. 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна