Хувцас загварын сонирхолтой баримтууд

Админ
2021/08/15

Хувцас нь оюун ухаант хүн бий болсон цагаас хүний анхдагч хэрэгцээнүүдийн нэг байсаар ирсэн. Харин өнөө үед хүнийг хувцсаар нь угтдаг гэхэд хилсдэхгүй. Хувцас эзнийхээ талаар олон зүйлийг хэлж өгч, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх хэлэмж нь болдог. Тэгвэл бидний өдөр тутамдаа сонгон өмсдөг тэдгээр хувцаснуудын гарал үүсэл болон сонирхолтой түүхүүдтэй танилцацгаая. 

1950 оны M хэмжээ одоогийн M хэмжээнээс жижиг

Худалдан авагчид жижиг хэмжээтэй хувцас авахыг илүүд үздэг ба энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэх судалгаа байдаг байна. Америк эмэгтэйчүүдийн дундаж жин 1960 онд 140 фунт байсан бол 2014 онд 168.5 фунт болж өссөнөөр, брэндүүд хэмжээсийг худалдан авагчдын бие физиологитой тохируулан өөрчилжээ. Ингэснээр бүсгүйчүүд өөрсдийн хүсэж буй хэмжээсийн хувцасаа өмсөх боломжтой болж илүү их худалдан авалт хийдэг байна.