Дархлаа сайжруулах ШИЛДЭГ хүнс


Ханиад томууны төрлийн халдварт өвчин дэгдсэн энэ цаг үед өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ дархлааг дэмжих гэж элдэв янзын зүйлс туршаад л байна уу? Химийн аргаар гаргаж авсан дархлааны бэлдмэлүүдээс хэд дахин эрүүл мөн хямд төсвөөр хэрхэн дархлаагаа хамгийн сайнаар дэмжих аргыг танилцуулж байна.

1. Лимон 

Нимбэг бол амин дэмийн эх булаг гэж хэлж болох жимс билээ. Энэхүү жимсийг уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд олон зүйлд ашиглаж болдог.  Халуун цайнд бага зэрэг зөгийн бал, нимбэгний шүүс дусаагаад уувал тусаад удаагүй ханиад дорхноо дарагдах болно. Нимбэг нь C витаминаар баялаг учир ханиаднаас гадна төрөл бүрийн хөнгөн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах байгалийн шалгарсан эм юм.


2. Улаан лооль

Улаан лоолинд  A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Үүнээс гадна улаан лооль нь натри, илчлэг багатай.  Таны тулгуур эрхтэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд К витамин болон кальци нь таны ясыг бэхжүүлдэг. Мөн ликопин нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг учраас 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд улаан лооль хэрэглэхийг зөвлөж байна.

3. Чацаргана

Чацаргана жимсэнд төрөл бүрийн амин дэм, амин хүчил, биологийн идэвхит бодис, органик хүчил,
микроэлементүүд агуулагдахаас гадна тос агуулдаг цорын ганц жимс юм.

4. Айраг

Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. 1 литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.

5. Сармис

Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.

6. Брокколи

100гр түүхий брокколи нь 34 ккал энерги үүсгэх ба Вит С, Вит К-ийн хамгийн сайн эх сурвалж болдог байна.  Мөн брокколид В-ийн төрлийн витаминууд (B1, B2, B3, B6, фолийн хүчил), Вит А, Вит Е, хүнд 1 өдөрт шаардлагатай манган, бусад амин чухал эрдэс бодисууд (кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр) бага хэмжээтэйгээр агуулагддаг. Үүгээр ч зогсохгүй уураг, нүүрс-ус, өөх тос, ширхэглэгт цардуулыг агуулж байдаг.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна