Таалагддаг эрэгтэй/эмэгтэйтэйгээ сээтгэнэх арга

Админ
2021/08/16

Хүмүүс таалагдсан эмэгтэйгээ/ эрэгтэйгээ найрахын тулд яриа өдөж, зарим нь үйл хөдлөл харцаараа илэрхийлдэг. Таалагддаг хүнээ хараад зарим нь сэтгэл хөдлөлөө ч барьж дийлдэггүй байх нь гарцаагүй.Ийм нөхцөлд  хамгийн тохиромжтой арга бол сээтгэнэх.

Харин та сээтгэнэхдээ алдаа гаргавал бүх зүйл эсрэгээрээ эргэнэ.Тиймээс зөв сээтгэнэх аргуудаас хуваалцъя

Найрсаг байх

 Зөөлөн инээмсэглэн мэндэл. Баяр хүргэж, магтаалын үг хэлсэн ч болно. Найрсаг зангийн хамгийн тохиромжтой арга сэтгэлээсээ гайхаж, сайхан байгаагаа хүндэтгэлтэйгээр илэрхийлэх юм. Харин таныг магтаж, баяр хүргэж байгаа бол ердөө л “баярлалаа” гээд хэлчих.  Энэ нь хамгийн зөв хариулт болно.

Ярихаасаа илүү сонсох

Хэлбэр ярихаасаа илүү сонсох нь чухал. Хүн бүр өөрийгөө анхааралтай сонсож байгаа хүнд дуртай байдаг байна.

Хөгжилтэй байх         

Хөгжөөн наргиа бол хэн нэгнийг өөртөө татах маш том хүчин зүйлийн нэг.Хөгжилтэй хүмүүс хурдан бодож,бүтээлчээр сэтгэж, ухаантай байдаг гэх судалгаа ч байдаг.Тиймээс хэн нэгнийг инээлгэснээр түүнтэй хамт болзоонд явах боломжийг нээх нэг алхам юм. 

Үнэ цэнтэй байх

Амар хялбар биш байснаар тухайн хүн илүү хүсэмжит,сайхан санагддаг.Харин эсрэгээрээ хэн нэгэн хэтэрхий хялбар санагдвал хүн түүнээс илүүг олж болно гэсэн хандлагатай болдог.

Харц тулгарах

Харцаараа харилцаа үүсгэж эхлээрэй. Түүнтэй санаатай болон санаандгүй харц тулгарах нь чиний сонирхож буйг илэрхийлэхээс  гадна, чамд татагдаж байсан хэмжээг нь хэд дахин нэмэгдүүлж чадна.






0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна