Энэ сэтгэл гутрал мөн үү?

Админ
2021/08/16

Б.Цагаанцоож

Өсвөр насанд тохиолддог олон асуудлуудын нэг нь яах аргагүй сэтгэцийн эрүүл мэнд билээ. Бидний сэтгэл зүйн байдал гэр бүл, найзуудын хүрээлэл, бага насны дурсамж, хичээлийн ачаалал, нийгмээс ирэх хүлээлт, хариуцлага гээд олон зүйлсээс хамааралтай байдаг. Энэ бүхнээс шалтгаалсан сэтгэл зүйн тогтворгүй байдлыг зүгээр л насны онцлог, удахгүй зүгээр болно гээд орхиж болохгүй. 

Сэтгэл санаа тавгүйтэх, гуниглах, сэтгэлээр унах зэрэг нь хүн бүрт тохиолддог түр зуурын сэтгэл хөдлөлийн нэг билээ. Харин энэ нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог. Ханиад хүрэх, хөл хугарах гэх мэт бие махбодын өвчлөлд эмчилгээ хэрэгтэй шиг сэтгэл гутралд ч мөн эмчилгээ хэрэгтэй. Хүн бүрт харилцан адилгүй нөлөөлдөг ба зарим хүн сэтгэл гутралын үед хэт сөрөг, гунигтай болно зарим нь ааш муутай, зарим нь өөртөө итгэлгүй болох гэх мэт өөрчлөгддөг. 

Зүгээр л гуниглаад байна уу эсвэл гутралд орсон уу гэдэгтээ эргэлзэж байвал өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. 

  • Хийх дуртай зүйлс чинь сонирхол татахаа больсон уу? 

  • Аль болох ганцаараа байхыг хүсч байна уу?

  • Сурлага муудаж, нэг л хичээлдээ идэвхгүй болсон уу?

  • Аав ээжтэйгээ таарамжгүй, ойлголцоход бэрх болж байна уу?

  • Бухимдалтай, сульдаа болчихсон санагдаж байна уу?

  • Хоолны дуршилд нь өөрчлөлт орж хэт их эсвэл хэт бага идээд байна уу? 

  • Хэнд ч хэрэггүй, би л байхгүй бол… гэх бодол толгойд чинь орж ирсэн үү?

Хэрэв эдгээр асуултад хоёроос дээш эсвэл сүүлийн асуултад “тийм” гэж хариулсан бол сэтгэл зүйн шинжилгээ, тестэд хамрагдаад үзээрэй. 

Интернэтэд сэтгэл зүй, сэтгэл гутралын тестүүд олон бий. Гэхдээ тэрхүү тестүүд 100% баттай гэсэн үг биш. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. 

Мэргэжлийн байгууллага санал болгож байна.

Right Mind Solutions LLC- Төв цахим оношилгоондоо багцын хямдрал зарласан.  https://www.facebook.com/RMSOrganizationalPsychologyServices 

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн мэргэжлийн баг танд оношилгоо, зөвлөгөөний үйлчилгээ үзүүлнэ.  

https://www.facebook.com/InstituteofAppliedPsychologyMongolia 

Арьсаа арчилдаг шиг сэтгэл зүйн эрүүл мэндээ ч мөн тордъё.

Зургийг- ВИКИХАУ


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна