Сэтгэл гутралыг даваад гарцгаая

Админ
2021/08/17

Б.Цангаанцоож

Бид өмнөх зөвлөгөөндөө сэтгэл гутралтай эсэхээ хэрхэн мэдэх талаар оруулсан билээ. Хэрэв сэтгэл гутралын түвшин өндөр гарч чамайг гайхшруулж байвал хамгийн эхлээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдгийг хэлье. Энэ нь хүн бүрт тохиолдож болох түр зуурын явдал гэдгийг санаарай. 

Сэтгэл гутралын шалтгаан

Хайртай дотны хүнээ алдах, гэр бүл салалт зэрэг амьдралын томоохон хүнд үйл явдалуудын дараа сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг. Гэвч сэтгэл гутрал заавал том үйл явдлаас үүдэн бий болдог гэж ойлгож болохгүй. Хэт их ачаалал, хариуцлага, хүмүүсийн өгсөн итгэл ч бидэнд дарамт болж улмаар сэтгэл зүйд нөлөөлөх нь бий. Гэхдээ сэтгэл гутралын бүх хэлбэрийг бүрэн эмчлэх боломжтой.  

Юу хийх хэрэгтэй вэ? 

ЯРИЛЦАХ- Хамгийн түрүүнд чамайг ойлгож ярилцах хүнтэй илэн далангүй, бүхий л мэдрэмжээ хуваалцаж уудлах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ ярилцах хүнтэй байгаагаа мэдрэх нь аврагдсан, хамгаалагдсан мэдрэмжийг төрүүлж чамайг тайвшруулах болно.

ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОХ- Хооллолт нь зөвхөн биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн эрүүл мэндэд ч нөлөөлдөг. Сэтгэлээр унах, гуниглах, гутралд өртөх гэх мэт сэтгэл санаа таагүй үед чипс, чихэр, шоколад гэх мэт бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж шим тэжээл сайтай, эрүүл хоолыг идэхгүй байх нь элбэг. Тиймээс өөрийн хооллолтод анхаарч биедээ хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгоорой.

 

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН- Мэргэжлийн сэтгэл зүйчид хөлсөө гаргаж ядрах хэрэгтэй гэж зөвлөдөг. Дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс сэтгэл гутралд орох магадлал 98%-иар бага байдаг гэх судалгаа бий. Идэвхтэй хөдөлгөөн хийж өдөр бүр хөлс ялгаруулснаар стрессийн түвшин буурдаг байна. 

БЯСАЛГАЛ- Энэхүү аргыг дасгал хөдөлгөөнтэй хослуулах буюу “Иог” хийх нь сэтгэцийн эрүүл мэнд болон бие махбодод сайнаар нөлөөлнө. Өглөө бүр 30 минут иог хийснээр таны бүхий л өдөр эрч хүчээр дүүрэх болно. Өөрийн туршлагаас хэлэхэд иогийг заавал танхимд суралцаж нааш цааш явахын оронд онлайн хөтөлбөрт хамрагдан гэрээсээ суралцах нь амар санагдсан.

 

Иогийн боловсролын төв- Хичээл ZOOM Meet-ээр ордог учраас багш чинь чамайг хянаад явах боломжтой. Мэргэжлийн багшийн хичээлүүд санал болгох ба бясалгал, анхан шатны иог, жирэмсний иог гэх мэт ангиудтай.  https://www.facebook.com/Иогийн-боловсролын-төв-102768145173385

Venus Yoga Studio- Иогоор олон жил багшилсан туршлагатай, иогийн дасгалаас гадна хэвлий, өгзөгний дасгал, зөв хооллолт, хоолны дэглэм зэргийг хамтатгасан онлайн хичээлийг санал болгоно. https://www.facebook.com/venusyogastudio 

Union Yoga Studio- Хичээл нь Google Meet-ээр орох учраас мөн л танхимын хичээлээс ялгаагүй чанартай сургалт байх болно.

 https://www.facebook.com/union... 

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ- Хамгийн сайн сонсогч хэн бэ гэвэл тэмдэглэлийн дэвтэр гэж хариулах хүн олон. Өөрт мэдрэгдэж байгаа бүхнээ цаасан дээр буулгах нь тэр мэдрэмжүүд гадагшилж сэтгэл санаа чинь уужрах болно. Магадгүй хэн нэгэн унших вий гэхээс айж байгаа бол устгаж эсвэл найдвартай газар хадгалаарай. Хамгийн чухал нь дотроо байгаа бүхнээ уудлах л чухал. 

СЭТГЭЛЗҮЙЧ, ЭМЧИД ХАНДАХ- Энэ аргаас хүн бүр зугтдаг. Намайг юу гэж бодох бол гэсэн айдастай ч холбоотой байх. Гэвч сэтгэл зүйн асуудлууд хүн бүрт тохиолддог энгийн л зүйл. Бид ханиад хүрэхдээ эмчид үзүүлж тохирох эмчилгээг бичүүлж авдаг. Сэтгэл зүйч дээр очих нь үүнтэй л ижил.

Сэтгэл гутрал төгсгөл биш. Амжилт хүсье.Зургийг- Викихау


8
26
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.