Үнэ цэнтэй эмэгтэйчүүдийн нууц

Админ
2021/08/17

 Эмэгтэйчүүд бид  үнэ цэнэтэй байх нь маш олон зүйлийн илэрхийлэл болдог гэдгийг тэр  болгон мэддэггүй.Зарим хүмүүс  үнэ цэнэтэй байдлыг нэр  хүнд,  гадаад дүр төрх , эрхэлдэг ажил, нийгэмд эзэлж буй байр суурь  гэх мэтээр дүгнэж магадгүй. Тэгвэл  эдгээр зүйлс таны үнэ цэнийг хэрхэвч тодорхойлохгүй. Харин эерэг зөв хандлага, сайхан сэтгэл, хүчирхэг байдал гэх мэт  дотоод мөн чанарт л үнэ цэнэтэй байдал нуугдсаар байдаг.

Өөртөө  байгаа нандин, сайхан чанараа олж мэдэн гайхалтай эмэгтэй байхыг хичээгээрэй.Тиймээс үнэ цэнтэй эмэгтэй байхад туслах бяцхан зөвлөгөөг хүргэе.

Өөрийгөө хөгжүүлэх

Хүн өөрийн боломжтой гэсэн зүйлээрээ оюун ухаандаа заавал хөрөнгө оруулалт хийх нь чухал. Жишээ нь ном унших. Унших  тусам хүний эргэцүүлэн бодох, сэтгэн бодох чадвар нэмэгдэж эргээд уншсан мэдлэг тань бодит амьдралд хэрэгтэй болдог  учраас цаг бүр уншиж, судалсаар байгаарай

Өөрийгөө олох

Өөрийн давуу тал, сул талаа цаасан дээр буулгаарай. Сайн талаа тодорхойлж өөрийн хийхийг хүссэн зүйлээ яг одооноос хийж эхлэх нь өөрийгөө олох хамгийн эхний алхам юм.Харин сул тал болох муу зуршлуудтайгаа эвлэрэлгүй цаг ямагт тэмцсээр байвал хэзээ нэгэн цагт чи ялагч нь болох болно.

Гомдоллохоо болих

Хүн болгонд асуудал бэрхшээл тулгарч байдаг. Харин яаж хүлээж авахаас шалтгаалж өөр өөр.Зарим нь асуудал тулгарахад бэрхшээлийн өөдөөс  тэмцдэг бол нөгөө хэсэг нь хүн болгонд асуудлаа ярихаас өөр юу ч хийдэггүй. Гомдоллох тусам асуудал улам том болсон юм шиг санагддаг учраас асуудал бүрийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй шүү.

Бусдад туслах

 Бид заавал мөнгө төгрөг, материаллаг эд зүйлсээр хүнд туслах албагүй,  зүгээр л байгаа цаг заваасаа хэсэгхэн хугацаанд  сэтгэл санаагаараа, үг үйлдлээрээ  бусдад туслах боломжтой байдаг.Хүнд ямар ч тус багаддаггүй учир энэрэнгүй сэтгэлээр хүн туслахыг хичээгээрэй.

Өөрийгөө байгаагаар нь хайрлах

Өөрийгөө хайрлах гэдэг нь өдөр бүр урам зориг дүүрэн өөртөө сэтгэл хангалуун байх , өөрийнхөө байгаа байдал,алдаа дутагдал гээд бүх зүйлээ байгаагаар нь хүлээж авахыг хэлнэ.Тиймээс өөрийгөө гоочлон , өөрчлөх боломжгүй зүйлүүдээ бодож сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ дэлхий дээр чи давтагдашгүй цор ганц хүн  шүү дээ.


                                                                                                                                                            С.Мөнхчимэг

                                                                         




315
32
0
1
2
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна