“Apple” компанийг ажлаа зогсоохыг шаардав

Админ
2021/08/20

С.ЭНХЦЭЦЭГ

Дэлхийн 90 гаруй орны хүний эрхийн байгууллагууд пүрэв гарагт нээлттэй мэдэгдэл хийж, “Аpple” компанийг хамгаалалтын бодлогоо цуцлахыг шаарджээ. Учир нь, хүчирхийлэл, гэмт хэрэг бүхий дүрсийг устгахын тулд “Аpple” компани хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд шууд нэвтрэх аргыг ашигладаг байна. Тус мэдэгдэлд "Энэхүү хамгаалалтын систем нь дэлхийн өнцөг буланд байгаа хүмүүсийн хувийн нууц, түүний аюулгүй байдалд ямар ч цензургүйгээр заналхийлж байна. Үүнийг өөрчлөх ёстой” гэсэн байна. 

Одоогоор “Аpple” компани хамгааллтын бодлогыг зогсоох шаардлагад татгалзсан хариу өгөөд байгаа юм. Тус шаардлагад Энэтхэг, Мексик, Герман, Аргентин, Гана, Танзани зэрэг улс нэгдэн гарын үсгээ зуржээ. “Аpple” компанийн зүгээс хамгааллын систем эрсдэл багатай гэдгийг батлахыг оролдсоор байгаа бөгөөд хувийн нууцаас илүү цахим хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулахыг олон улсад уриалсан байна. Нөгөө талаар энэ өөрчлөлт нь “Аpple”-ийн iMessage-ийн үйлчилгээг тэр чигт нь зогсоох эрсдэлтэй аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.87
    2021/08/22

    амжилт жижиг юмнаас эхэлдэг

    Хариулах