Монгол кино “Германы үндэсний кино наадам”-д нэр дэвшлээ

Админ
2021/08/21

Б.Мичидмаа

Найруулагч Д.Бямбасүрэнгийн ээлжит уран бүтээл “Алтан судал” уран сайхны кино Германы үндэсний кино наадам “Deutscher Filmpreis”-д “Шилдэг хүүхдийн кино” төрөлд нэр дэвшлээ. Тус наадам нь 1951 оноос тасралтгүй, жил бүр зохион байгуулагдаж буй юм. Шагнал нь соёлын дээд шагналд тооцогддог байна.

“Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард олон улсад нээлтээ хийсэн ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны зургадугаар сараас эхлэн Франц, Германы 60 гаруй кино театруудад гарч эхлээд байна. Уг кино нь Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл бөгөөд Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласнаараа онцлог юм.


“Алтан Судал” киноны амжилтуудаас дурдвал:

  • Олон улсын Берлиний кино наадамд оролцсон
  • Чикагод зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн кино наадам:

                                                        "Milos Stehlik-н нэрэмжит Дэлхийд нөлөөлөх бүтээл”

                                                        "Мэргэжлийн шүүгчдийн шагнал-уран сайхны кино” шагнал

  • Истанбулын IFF кино наадмаас шагнал хүртсэн.
  • 93 дах удаагийн Оскарын наадамд “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн.
  • Канадын Reel 2 Real наадам “Шилдэг зураглал” шагнал
  • Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн гэх тодотголтой FIFDH кино наадам:

                                                         “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал”

                                                        “Өсвөрийн шүүгчдийн шагнал”

Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд 2 шагнал олгогдсон анхны тохиолдол болсон юм. Найруулагч Д.Бямбасүрэнгийн хувьд “Ингэн нулимс” “Шар нохойн там” кинонууд нь Оскарын наадамд мөн нэр дэвшиж байсан билээ.


13
31
0
8
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна