Цагийн менежмент

Админ
2021/08/22

Олон зүйл амжуулмаар байвч цаг зав байхгүй байна гэх үгийн бид амьдралдаа олон сонсож байсан. Өдөр тутам тулгарах асуудлуудыг давж гарахын тулд цагаа сайн төлөвлөж, үр дүнтэй ашиглах нь маш чухал. Цагаа сайн зохицуулдаг хүмүүс олон зүйлийг амжуулж, бага стрестеж дуртай зүйлдээ зориулах цаг их байдаг. Ажил болон хувийн амьдрал дээр цагаа үр дүнтэй зохион байгуулснаар таны ажлын бүтээмж дээшлэн, өөрийгөө удирдах боломжтой болно. Иймээс цагаа зөв ашиглах талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Хийх ажлаа тодорхой болгох
Хамгийн эхэнд шаардлагатай хийх ажил, хийхийг хүссэн ажлаа цаасан дээр буулгаарай. Төлөвлөгөө нь хэдий чинээ нарийвчлалтай, тодорхой байх тусам хийх ажил чинь илүү ойлгомжтой болно. Төлөвлөснийхөө дараа хийсэн зүйлээ үр дүнд хүрсэн эсэхээ заавал бичээрэй. Ингэснээр чамайг урагшлуулах хөшүүрэг болно.

Чухал гэсэн зүйлээ хамгийн эхэнд хийх
Хийх ёстой зүйлээ дарлуулан бичсэний дараа өөрт хэцүү, үр дүн өгөх чухал ажлаа хийж эхлээрэй.Энэ нь таны амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болно.Харин хялбар, хийх дуртай ажлуудаа эрч хүч султай байх үедээ хийгээрэй

Дуусах хугацааг нарийн товлож баримтлах

Ямар ч ажлын дуусах цагийг бодитоор тооцож уг хугацаандаа хийж гүйцэтгэхийг хичээгээрэй. Аливаа ажлыг хийхэд төлөвлөснөөсөө илүү цаг хугацаа зарцуулдаг шүү дээ

Үгүй гэж хэлж сурах

Бид хэнийг ч гомдоохыг хүсдэггүй шүү дээ. Гэхдээ өөрт ямар ч үр ашиггүй зүйлд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Эелдгээр татгалзсан хариу өгөх нь хүн бүрт зайлшгүй байх ёстой чанар юм

Сул байгаа цагаа ашигла

Хүн хүлээж байх үед, замын түгжрэлд орсон үед сул цаг их гардаг. Энэ хугацаанд аудио ном, подкаст сонсох,чухал гэсэн ажлуудаа төлөвлөж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй

С.Мөнхчимэг


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна