Хүүхэд, залуучуудын театр энэ оны сүүлээр ашиглалтад орно

Админ
2021/08/23

Г.ЭНХГЭРЭЛ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын дэд сайд М.Батбаяр болон бусад албаны хүмүүс Хүүхэд залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. 

Хотын дарга Д.Сумъяабазар Хүүхэд залуучуудын театрын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.Мөн нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа компанийн удирдлагуудад даалгасан юм. Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгов. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна