Натурал будалтыг зөв хийж зөөлөн төрхөө бүтээгээрэй

Админ
2021/08/23

Эмэгтэй хүн нүүрээ будсан үедээ өөртөө итгэлтэй өөдрөг цоглог  болдог. Сүүлийн үед натурал будалт нь охид бүсгүйчүүдийн дунд тренд болоод байгаа.  Гэвч натурал будалт нь гоёлын будалтаас илүү чармайлт шаарддаг. Тийм ч учир натурал будалтаа нэг л буруу хийгээд байвал анхаарлаа нааш нь хандуулаарай.

Нүдний тенийг зөв  сонгох

Нүдний тень зөөлөн өнгөнөөс бүрдсэн байх нь чухал. Хэт тод өнгө нь гоёлын будалтад зориулагдсан учир натурал будалтад зохицохгүй. Харин бүдэг ягаан болон  бор өнгүүд илүү тохиромжтой. Мөн шингэн сааг ашигласнаар таны натурал будалт илүү өнгөлөг харагдана.


 Бор хөмсөг

Та хөмсгөө будаж эхлэхдээ хөмсөгний үсний ургалтын чиг зөөлөн самнаарай. Энэ нь будалт хийхэд бэлдэж байгаа хэлбэр. Хар өнгө нь тод өнгө учир таныг ширүүн харцтай харагдуулах магадлалтай. Тийм учир бор өнгийг сонгон хөнгөхөн будалт хийгээрэй. 

Суурь тос

Усан суурьтай тос хэрэглээрэй  энэ нь таны будгийг шингэхэд мөн будаг барзайхгүй байхад тусална. Гэхдээ сонгон хэрэглэж байгаа кремдээ тохируулан тосоо хэрэглэх нь  илүү  амар байх болно. Суурь тосоо нимгэн жигдхэн түрхээд шингэтэл нь хүлээх хэрэгтэй.

Ямар крем сонговол дээр вэ?

Хамгийн чухал зүйл болох кремээ өөрийн арьсанд тохируулан сонгоорой. Өөрийнхөө арьснаас бараан кремийг хэзээ ч сонгож болохгүй шүү.

Хэрэв таны арьс ойрд арчлаагүй өнгөө алдсан байгаа бол улбар шар өнгийн крем сонгоорой. Харин юм л бол улайх гээд байдаг эмзэг  арьстай бол ногоовтор туяатайг хэрэглэх нь тохиромжтой юм.


Уруулын будгаа хэрхэн сонгох вэ?

Даруу төлөв харагдуулах чухал учраас цайвар ягаан өнгөтэй гялалзуулдаг тослог уруулын өнгөлөгч нь  илүү ялдам зөөлөн харагдуулна.