“Ургамлын нэвтэрхий толь” ном хэвлэгдэн гарлаа

Админ
2021/08/24

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Ургамлын нэвтэрхий толь” нь мэргэжлийн тайлбар толь бичгийн цувралын эхний бүтээл бөгөөд Монгол оронд ургадаг нийт 700 орчим ургамлыг багтаасан байна. Энэхүү “Ургамлын нэвтэрхий толь”-ийг зөвхөн мэргэжлийн болон холбогдох хүрээнийхэн бус хүн бүр ашиглах боломжтой бөгөөд бүх ургамлын зургийг оруулснаараа онцлог аж. Ургамлын нэрс цагаан толгойн дарааллаар байрласан бөгөөд монгол нэр, латин нэр, овог, зураг, ерөнхий шинж, тархац нутаг, хэрэглээ, ач холбогдол, ондоо нэр, адилцаа нэр гэсэн бүтэцтэй байна. Уг тольд өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг жимс ногоо зэргээс эхлээд эмчилгээ, сувилгаанд хэрэглэгддэг ургамлууд багтсан нь танин мэдэхүйн ач холбогдолтой болжээ.


11
48
0
19
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна