БНСУ “Apple”,”Google” компанийн үйл ажиллагааг хязгаарлана

Админ
2021/08/25

Өмнөд Солонгос Googl, Apple программ хангамж хөгжүүлэгчдээс аппликэйшн доторх худалдан авалтын төлбөр авахыг хориглож, технологийн акулуудын ашигтай урсгал эдийн засагт хэт нөлөөлж байна гэж мэдэгдлээ. Парламентын хууль тогтоомж, шүүхийн хороо “Google-ийн эсрэг хууль” гэж нэрлэгдсэн Харилцаа холбоо, бизнесийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж, зах зээлд давамгайлагч операторуудын төлбөрийн тодорхой урсгалын хориглох арга хэмжээ авахаар болжээ.

Хэрэв уг хуулийн төслийг хорооноос зөвшөөрвөл лхагва гарагт эцсийн санал хураалтаар батлах юм. Өмнөд Солонгосын хууль тогтоогчид технологийн аваргуудын комиссын бүтцийн асуудлыг өнгөрсөн оны дунд үеэс эхлэн хөндөж эхэлсэн бөгөөд Apple, Google компаниуд төлбөрийн тал дээр олон шүүмжлэлтэй тулгарч байгаа юм.Учир нь тэд өөрсдийн аппликэйшнд хамаарах худалдан авалтын төлбөрийн 30 хүртэл хүртэлх хувийг эргүүлэн өгөхийг шаарддаг аж. Энэхүү дүрмүүд нь томоохон компаниудад нөлөөлөх зорилгоор хийгдсэн боловч Европын зарим хууль тогтоогчид Америкийн технологийн аварга компаниуд руу хэтэрхий чиглэж байна гэж Ройтерс мэдээлсэн удаатай.

Түүнчлэн андройд утас үйлдвэрлэгч Samsung Electronics компанийн дотоод зах зээл болох Өмнөд Солонгост, Google Play Store 2019 онд бараг 5.29 тэрбум ам.долларын орлого олсон тухай Засгийн газрын тайланд дурджээ. Мөн энэ оны эхээр Google компани нэг жилийн дотор олсон эхний сая ам.долларынхаа төлбөрийг 30-15 хүртэл хувиар бууруулна гэж мэдэгдсэн. Ташрамд дуулгахад, тавдугаар сард алдарт “Fortnite” тоглоомыг үйлдвэрлэгч компанийн Apple -ийн эсрэг хийсэн монополын эсрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад тоглоом үйлдвэрлэгч компани хоёр жилийн хугацаанд 100 сая ам.долларын шимтгэлийг Apple -д төлсөн нь тогтоогдсон байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна