Сарнаас том “Цагаан одой” одыг илрүүллээ

Админ
2021/08/25

С.ЭНХЦЭЦЭГ

Пасадена дахь Калифорнийн Технологийн дээд сургуулийн астрофизикч Илария Кайаззогоор ахлуулсан одон орон судлалын ба г дэлхийгээс 130 гэрлийн жилийн зайд орших шинэ одыг нээжээ. Тодруулбал, долдугаар сарын 28-нд Калифорнийн Паломар ажиглалтын төвд байрладаг ZTF дуранг ашиглан ер бусын одны үлдэгдлийг олж илрүүлжээ. Ойролцоогоор 2100 километр радиустай “Цагаан одой” хэмээх эл од нь манай дэлхийн дагуул сарнаас арай том хэмжээтэй агаад цагаан одой хэмээн нэрлэгддэг бүлэг одны хамгийн жижиг хэлбэр юм.

Энэ мэт олж тогтоогдоогүй олон сая жижиг одны төрөл сансарт байдаг тухай одон орон судлалын багийнхан хэлсэн. “Цагаан одой”-н зарим од устаж үгүй болох үед түүний үлдэгдлээс үүсэх бөгөөд хэмжээ багасах тусам масс нь өндөр болдог онцлогтой аж. Нарны массаас 1.3 дахин их хэмжээтэй шинэ од одоогоор мэдэгдэж буй хамгийн их жинтэй “Цагаан одой” од юм. Бидний мэдэхэд том байх тусам жин ихтэй байдаг зүй тогтол галактикт эсрэгээрээ үйлчилдэг ажээ. 

Тодруулбал, аливаа одны үлдэгдлээс үүссэн шинэ од масс авахын хэрээр нягтаршиж, одны бүтэц дэх бүхий л эрдэсүүд хоорондоо шигүү зайд барьцалдан жижигхэн харагддаг сонин зүй тогтолтой аж.

Түүнээс гадна “цагаан одой” нарны гэрлийг өөр дээрээ маш сайн ойлгодог онцлогтой агаад тусаж буй гэрэл нь тухайн одыг бодит хэмжээнээс нь хэд дахин том харагдуулдаг ажээ. Энэ нь цагаан одойн цорын ганц гайхалтай шинж чанар биш. “Тэр маш хурдан эргэлддэг” хэмээн астрофизикч Илария Кайаззо онцолсон. Өөрөөр хэлбэл, өхөөрдөм нэртэй эл од, долоон минут тутамд нэг бүтэн тэнхлэгээ эргэдэг бөгөөд соронзон орон нь дэлхийнхээс тэрбум дахин хүчтэй гэнэ. Caiazzo групп шинэ одыг ZTF J1901+1458 гэж нэрлэсэн байна. Ташрамд дуулгахад, цагаан одой төрлийн од нийт галактикийн гурваас арван хувийг эзэлдэг гэх мэдээлэл бас бий.


4
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна