Ганц бие байх нь тийм ч муу зүйл биш

Админ
2021/08/25

Зарим ганц бие хүмүүс өөрийнх нь нэг хэсэг байж чадах хүнийг хайсаар байдаг. Заримдаа сайхан хосуудыг хараад ганцаараа байгаадаа сэтгэл санаагаар ч унах үе тохиолддог.Харин одоо хүмүүс өдрөөс өдөрт л ганц бие амьдрал руу тэмүүлж, үүндээ ч аз жаргалтай байж чаддаг болсон байна. Ганцаардлыг мэдрэхгүйгээр, ганц бие байх бүрэн боломжтой.Иймээс ганц бие байхын давуу талуудаас хуваалцъя.

Та зөвхөн өөртөө цаг гаргах боломжтой

 Ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа нь өөрийгөө хайрлахад тусалдаг.Ганц бие байх үедээ өөрийгөө хөгжүүлж, зөвхөн өөртөө анхаарал хандуулж болох хамгийн чухал цаг хугацаа гэж ойлгоорой

Өөрийн гэсэн хувийн орон зай ихтэй

Хэн нэгэнтэй хамааралтай амьдрах тийм ч сайхан зүйл биш. Хүнд ганцаараа байх, байгальд тайван газар амрах гэх мэт хувийн орон зайгаа мэдрэх үе хамгийн чухал. Харин энэ цаг хугацаа ганц бие хүмүүст хангалттай олддог.

Таалагдсан хүнтэйгээ болзож болно

Ганц бие байхын том давуу тал бол та уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзах бүрэн боломжтой. Энэ таны амьдрал учраас та хүссэн хүнтэйгээ уулзах, болзох эрх чөлөө өчнөөн байна.

Илүү амжиллтай

Ганц бие хүмүүс бүхий л цаг, эрч хүчийг өөртөө зориулдаг тул ажилдаа амжилт гаргах нь хавьгүй илүү .Иймээс гэр бүл зохиохоосоо өмнө карьераа өсгөөрэй.  

Ганцаардахгүй

Ганц бие ч гэр бүл, найз нөхөд хамт олон гээд тэгтлээ шаналж ганцаардахгүй нь тодорхой юм. Харин хостой хүмүүст ганцаардах тохиолдол ч байдаг гэнэ шүү. Бүтэхгүй харилцаа үүсгэж, шаналж суухын оронд ганц бие байх нь дээр ч байж мэдэх юм.

Илүү өөдрөг

Ганц бие хүмүүс амьдралыг өөдрөгөөр төсөөлж, ямар ч зүйлсээс сайхныг нь харж сурсан байдаг. Сэтгэл судлаачид ч тэднийг илүү аз жаргалтай байдаг гэж үздэг. Тиймээс ганц бие байгаадаа битгий гутраарай. Энэ нь чамайг нээх нэгэн давуу тал болно.

  С.Мөнхчимэг




                                                                                   


100
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна