Бат бөх нойрсоход туслах бяцхан зөвлөгөө

Админ
2021/08/25

Б.Мичидмаа

Хүн нийт амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг.Унтах үед таны эд эсүүд нөхөн сэргэж дараагийн өдрийн эрч хүчийг бэлдэж байдаг. Шөнөдөө хангалттай, чанартай нойр авах нь бидний бие мах бодь болон сэтгэцийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгвэл энэ удаа бат бөх нойрсоход тань туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

Утас, цахилгаан хэрэгслийг унтраах

Гар утас цахилгаан хэрэгсэлүүдйн дэлгэцийн цэнхэр гэрэл нь таны нойрыг сэргээж нүдийг ядраадаг. Бид унтахын өмнө найз нөхөдтэйгээ зурвасаар харилцаж, эсвэл хэн нэгний дуудлагат хариулахад хэзээд бэлэн байхын тулд утсаа үргэлж асаалттай, биедээ ойр байлгадаг. Гэвч энэ нь танд сэтгэлийн түгшүүр нэмж бат бөх унтахад тань саад болдог байна.

Сунгалт хийх

Сунгалтын дасгал, бясалгал, иог зэрэг нь нойрны чанарыг илүү сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ нь биеийн булчингуудыг суллаж, амраах үр нөлөөтэй тул унтахын өмнө хийхэд тохиромжтой. Мөн сунгалтын дасгал нь тухайн өдрийн стрессийг арилгаж анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг байна. 

Тухтай орчин болон температур

Бат бөх нойрны өөр нэг чухал хэсэг бол яах аргагүй тухтай орчин юм. Тавтай орчинг бүрдүүлэхийн тулд тохирсон хөнжил, дэр зэргээ тохируулан сонгохоос гадна өрөөний хэмийг анхаарах шаардлагатай байдаг байна. Температур хэт их эсвэл хэтэрхий бага байх нь хоногийн унтах цагийг багасгаж эсвэл ихэсгэх үр нөлөөтэй байдаг.  Улмаар эрт сэрэх болон оройтож унтахад хүргэдэг байна.

Багахан уншлага

Хүн оройн цагаар номыг орондоо эсвэл хагас суугаа байдлаар өөрт эвтэйхэн байрлалаар уншдаг. Энэ нь булчинг суллаж, биеийг тайвшруулахад нөлөөлдөг. Мөн хэвлэмэл ном унших нь цэнхэр гэрлийн нөлөөнөөс холдуулж тархийг байгалийн аргаар амрах боломжийг олгодог. Мөн стрессийн түвшинг 68 хүртэлх хувиар бууруулдаг байна. 

Гэрлээ тохируулах

Харанхуй орчинд бидний бие организм мелатонин гэх даавар ялгаруулдаг байна. Уг даавар нь нойрмог байдлыг дэмждэг серотониноос гаралтай даавар юм. Тиймээс унтахын өмнө өрөөний гэрлээ тохируулах нь бат бөх нойрсоход чухал үүрэгтэй. 

Талархах цаг

Өдрийн төгсгөлд өөртөө талархахаа бүү мартаарай. Та өнөөдөр ч бас сайн хичээсэн. Талархах сэтгэл бидэнд амар амгаланг мэдрэмж төрүүлэхээс гадна маргаашийн эрч хүчийг өгдөг. 



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна