Ядрахгүй байх энгийн аргууд

Админ
2021/08/26

Ус  уух хэрэгтэй

Биед ус дутагдах нь зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасаж, хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.

Дасгал хөдөлгөөнөө нэмэх

Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг учраас ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядарна.

 

 Ажлын ачаалалаа багасгах

Цагийн юмыг цагт нь хийх нь ажил урагшлуулах гол түлхүүр байдаг. Хүн техник биш учир ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.

Стрессээ өөдрөгөөр давах  

Ямар нэгэн зүйлд санаа зовж, түүнийгээ бодон шаналах  нь ядрах гол шалгааны нэг болдог.Өнөөгийн нийгэмд стрессгүй амьдрах гэдэг боломжгүй. Харин та өөрт байгаа стрессээ хэн нэгэнд цацаж болохгүй. Таны цацсан стресс эргээд тань дээр ирж байдлыг улам дордуулах болно. Тиймээс стрессээ зөв болон тайвнаар давах арга барилд суралцах хэрэгтэй.


Өглөөний цайгаа байнга ууж байгаарай  

Оройн хоолны шим тэжээлийг бие шөнө дунд хэрэглээд  дуусчихдаг. Өглөө болонгуут биед шим тэжээл хэрэгтэй болно. Тийм учир аль болох уургаар баялаг эрүүл хүнс хэрэглээрэй.


Төмрийн дутагдалд орж болохгүй 

Төмөр дутагдсанаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг. Тийм учир төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.

 

Хуурай идэх юмаа багасгаарай

Зарим хүн хоол идэлгүй боов боорцогхоноор өөрийгөө болгочихдог. Эдгээр хүнс нь глицериний найрлага өндөр сахар, гурил ихтэй байдаг учир цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн гурилан бүтээгдэхүүнийг задлаж шингээхийн тулд бие мах бодь бусад бүтээгдэхүүнийг задалдгаасаа илүү энерги зарцуулдаг ядрах шалтгаан болдог байна.


 “Үгүй” гэж хааяа  хэлдэг байгаарай  

 Үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс маш их ядардаг байна. Хүсэхгүй зүйлдээ өөрийгөө албадах хэрэггүй. Хамгийн чухал нь таны тав тух амгалан байдал учраас хааяа хүсэхгүй, боломжгүй зүйлдээ үгүй хэлж байгаарай.


Унтахаасаа өмнө согтууруулах ундаа ууж болохгүй

 Согтууруулах ундаа төв мэдрэлийн системийн ажиллагааг удаашруулж, өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг. Оройн цагаар алкохол хэрэглэх нь биед өөхлөлтийг үүсгэдэг. Бие шөнөжин үүнтэй тэмцэж хонодог байна. Үр дүнд нь та өглөө сэрэхдээ унтаагүй юм шиг ядарсан байх болно.


Унтахаас 30 минутын  өмнө  утсаа орхих хэрэгтэй

Компьютер, гар утас, таблетын дэлгэцний гэрэл дэх мелатонин нь хүний биеийн унтах, сэрэх байгалийн хэмнэлийг алдагдуулдаг.


 Кофе бага уу

Кофенд агуулагдах кофейн нь аденозин гэх нойр хүргэх үүрэгтэй эсийн үйлчилгээг хаадаг байна. Тиймээс та гүн нойрсохыг хүсэж байвал 15-16 цагаас хойш кофе уухгүй байхыг зөвлөж байна.  


 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна