"Хаадын хаан" жүжгийн Чингис хааны дүрд СТА Г.Амгаланбаатар тоглоно​

Админ
2021/08/26

Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн ‘’Хаадын хаан’’ жүжгийн “дүр зарлах” үйл ажиллагаа өнөөдөр УДЭТеатрын тайзнаа боллоо.Театрын уран бүтээлчдийн хувьд дүр зарлах явдал нь  баярт үйл явдал байдаг билээ. 

"Хаадын хаан" жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/, зохиолчоор Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/ болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон тайзны бүтээл болгохоор ажиллаж байгаа юм. 

Олон түүхт ой давхацсан эн жил “Хаадын хаан” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлэх юм.  

Тэгвэл "Хаадын хаан" жүжгийн дүрүүдэд:

Тэмүүжин-Чингис хаанд СТА Г.Амгаланбаатар/дублёр дүрд  СТА Б.Шинэбаяр

Жамух гүр хаанд –СТА  М.Түвшинхүү/ дублёр дүрд   О. Майдарравжаа

Бөртэ хатанд – залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд  залуу жүжигчин Д.Хулан

Өэлүн эхэд -МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд  Б.Золзаяа

Хавт Хасарт- СТА Д.Баттөмөр

Тоорил хаанд-МУГЖ Б.Жаргалсайхан

Бэлгүтэй -залуу жүжигчин Ц.Дашнамжил

Мөнгөлөнгоо Жамухын хатанд-мөн  хатаны бага насанд  залуу жүжигчин Т.Анхзул

Хорчи бөөд- МУГЖ. С.Болд-Эрдэнэ

Нэүдэйн Цагаан гоод- АЖ П.Цэрэндагва

Боорчид- жүжигчин  Ц.Жаргалсайхан

Мухулайд- залуу жүжигчин Ц.Рагчаа

Хулан хатанд- залуу жүжигчин О.Хонгорзул

Сэнгэмд- СТА Г. Алтангэрэл

Мэнлиг эцэгт-СТА Ж.Пүрэвдорж

Хоогчин эхэд-СТА Ц. Баясгалан/ дублёр дүрд  жүжигчин П.Мягмарсүрэн

Чилэгэр бөхөд- залуу жүжигчин О.Самданпүрэв

Жафар худалдаачинд  жүжигчин Г. Ганбат

Алтанд- жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт-СТА Б. Золжаргал

Сочигэл эх- Д.Асардарь

Жахаа амбууд- жүжигчин О.Итгэл

Аргасун Хуурч -О. Майдарравжаа

Сача бэхид- жүжигчин Ц.Төгсбилэгт

Зэвд залуу жүжигчин -Ц.Анхбаяр

Сорхон шард-МУГЖ С.Болд-Эрдэнэ

Хадаанд- СТА М.Тогтохжаргал

Даридай Отчигинд -СТА О.Гэрэлсүх

Хөхөхчү бөөд-СТА О.Гэрэлсүх

Зэлмэд- О.Майдарравжаа

Сүбээдэйд-СТА Б.Шинэбаяр

Таргудайд-залуу жүжигчин Б. Ганзориг

Хулангын аав Дарүсүньд- АЖ Г.Равдан

Савдагт-СТА Н.Баярмаа

Есүгэнд- залуу жүжигчин Г. Идэрмаа

Есүйд-СТА Г. Номуун нар бүтээхээр болжээ. 

Уг бүтээлийн гол дүр болох их эзэн Чингис хааны дүрийг бүтээхээр болсон УДЭТ-ын жүжигчин СТА Г.Амгаланбаатар:

"Энэ жил маш олон чухал түүхэн ой давхцаж байна. Яг энэ цаг үед нь агуу их эзэн Чингис хааныхаа дүрд тоглохоор сонгогдсоноо туйлын баяртай, хүндлэл бишрэлтэйгээр хүлээн авч байна. Жүжигчин хүний хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж юм. Мөн том хариуцлага, хөдөлмөр зүтгэл. Мэдээж найруулагч болон жүжгийн баг хамт олноос өгч буй асар их итгэл найдвар гэж бодож байна. " 

Жамух гүр хааны дүрийг бүтээхээр болсон СТА  М.Түвшинхүү:

"Жүжигчин хүн дүр авна гэдэг бол хамгийн гайхалтай мөч байдаг. Энэ  дүрийг жүжигчин хүний хувьд маш их хүсэж мөрөөдсөн. Анх энэ жүжгийг уншиж байхад хамгийн түрүүнд буусан дүр бол Жамухын дүр байсан. Гүр хаан Жамух бол энэ дэлхийн их хааныг ганц товойлгож, тодруулж байгаа хүн юм. Энэ дүрээр би монгол зан, монгол характер, монгол хүний онцлогийг харуулж, энэ дүр дээр ажиллана гэж амлаж байна. "хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.


11
15
5
2
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна