Эрт босох тийм ч хэцүү биш

Админ
2021/08/26

Хүн бүр өглөөд сонголтгүйгээр хийдэг цорын ганц зүйл бол өглөө сэрэх явдал билээ. Өглөөг хэрхэн эхлүүлэхээс хамаарч тухайн өдөр аль зэрэг үр бүтээлтэй байх, хэрхэн өнгөрөхийг шийддэг.Тиймээс нойрмог хүмүүстээ хүмүүстээ зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.

Бага багаар эрт босох

Өглөө 9 цагт босдог хүн эрт босно гээд гэнэт 6 цагт босох  хэцүү шүү дээ. Иймээс өдөрт бага багаар өөрийгөө дасгах нь маш чухал. Босдог цагаасаа өдөр болгон 10-15 минутаар эрт боссоноор дадал болж чаддаг байна.  Жишээ нь 8:00 цагт босдог бол дараагийн өдөр нь 7:45-д босоод босох цагаа бага багаар багасгана гэсэн үг


Сэрүүлгээ гар хүрэхээргүй газар тавих

Хүмүүс ихэнхдээ гар утас болон сэрүүлгээ өөртэйгөө ойрхон тавьчхаад, хэдэн ч сэрүүлэг тавьсан түүнийгээ унтраачхаад унтчихдаг. Иймээс сэрүүлгээ гар хүрээд л унтраах төдий газар биш босож үйлдэл хийж унтраах хол газар байрлуулах нь хамгийн найдвартай арга.


Хүнтэй мөрийцөх

Хүн ганцаараа өөрийгөө сорьж байгаа үедээ амархан бууж өгөх, эсвэл маргааш гээд хойшлуулах тохиолдол гардаг. Тийм учраас өөртэйгөө адил эрт босохыг хүсэж байгаа найзтайгаа мөрий тавиарай.Энэ нь илүү дүнтэй бөгөөд сонирхолтой, хөгжилтэй байх болно.


Хийх ажлаа төлөвлөх

Унтахаасаа өмнө хийх ажлаа төлөвлөөрэй.Хамгийн чухал ажлаа өглөө хийхээр төлөвлөвөл хурдан босоод хийхийг хүснэ. 


Өглөөд бэлтгэх

Унтахын өмнө олон тооны ажлуудаа цэгцлээд унтвал санаа амар амрах болно.Жишээ нь өглөөний цай хийх материалаа бэлтгэх өмсөх хувцаслаа гэх мэт.



С.Мөнхчимэг


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна