Мартин Лютер Кингийн санаачилга буюу 60 жилийн турш үргэлжилсэн тэмцэл

Админ
2021/08/30

С.ЭНХЦЭЦЭГ

Бямба гарагт Вашингтон болон АНУ-ын бусад хотуудад олон мянган жагсагч санал өгөх эрхээ хамгаалахыг шаардан эсэргүүцлийн жагсаал хийлээ. Бүгд найрамдах намын тэргүүлсэн мужуудад саналын хуудсыг хязгаарлах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон 1965 оны Сонгуулийн эрхийн хуулийг шинэчлэн сэргээх төсөл 219-212 саналаар дэмжигдсэн. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн онд нас барсан иргэний эрхийн төлөө тэмцэгч, төлөөлөгч Жон Льюисийн нэрээр нэрлэжээ. Гэхдээ Бүгд найрамдах намаас зөвхөн нэг гишүүн буюу сенатор Лиза Мурковски уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Саналын 50, 50 хувиар шийдэгддэг уг танхимд дор хаяж Бүгд найрамдах намаас 10 гишүүний санал хэрэгтэй болно. Харин Ардчилсан намынхан Бүгд найрамдахчуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, цөөнхөд санал өгөхөд хэцүү болгох үүднээс ийм арга хэмжээ авсан гэж буруутгаж байгаа юм. 

Энэхүү жагсаалыг Мартин Лютер Кингийн удирдсан 1963 оны Вашингтон дахь жагсаалын түүхт ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд “Вашингтон ба санал өгөх эрхийн төлөөх жагсаал” хэмээн нэрлэсэн байна. Зохион байгуулагчид “Санал өгөх эрхийг хязгаарлах арга хэмжээнд өнгөт арьст хүмүүст нөлөөлөх ёсгүй” гэдгийг онцлон тэмдэглэв.Вашингтоны жагсагчид МакФерсоны талбайгаас Нашионал Моллын эцсийн уулзвар хүртэл алхаж, иргэний эрхийн удирдагч Кингийн “Надад мөрөөдөл бий” илтгэлээ танилцуулсан буйран дээр өөрсдийн үгийг хэлцгээв. Энэхүү жагсаалд ойролцоогоор 20 мянга гаруй хүн оролцсон гэсэн тооцоо бий. Түүнчлэн Финикс, Майами болон бусад олон хотод жагсаал цуглаан болсон байна.

76 настай идэвхтэн Кэролин Рафф Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, “1965 онд Чикагогоос Вашингтонд хүртэл санал өгөх эрхийг ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох хөдөлгөөнд нэгдэж байсан. Одоо ч тэмцэх болно” гэсэн юм. Иргэний эрхийн төлөөх конгрессын гишүүн асан Жон Льюисийн нэрэмжит хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд батлагдсан боловч дээрх хуулийг татан буулгах санал оруулсан цөөн хэдэн сенатууд иргэдийн хатуу эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. 

Льюисийн ажлыг үргэлжлүүлэгчид, ”1960-аад онд баталгаажсан үндсэн эрхүүд өнөөдөр аюулд ороод байна” гэж онцлоод намаа нэг тийш болгож, хүний эрхийн Үндсэн хуульд гар хүрэхгүй байхыг уриалав. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялсны дараа Бүгд найрамдах намын хууль тогтоогчид олон мужид цахимаар санал өгөх аргыг ашиглаж байв. Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, эсрэг нам сонгогчдыг хууран мэхэлсэн гэх үндэслэлгүй нотолгоог дэвшүүлж, сонгуулийг хүчингүй болгох оролдлогыг хийсэн. Үүнээс хойш сонгох эрхийн асуудлыг хөндсөн томоохон хэргүүд шил дараалан гарсаар байгаа юм. Нью-Йоркийн их сургуулийн Бреннан дахь Хууль зүйн төвийн мэдээлснээр, он гарсаар дор хаяж 18 муж сонгогчдын сонгох эрхийг хязгаарласан хууль баталсан гэсэн тооцоолол байна. Жон Льюисын санал өгөх эрхийн тухай хуулиас гадна энэ оны эхээр танхимын санал хураалтын илүү өргөн хүрээтэй шинэчлэх хуулийг баталсан боловч Бүгд найрамдах намын гишүүд санал хураалтын дүрмийг мужуудад үлдээх ёстой гэж үзэн зургадугаар сард хориг тавьсан билээ. 

Бүгд найрамдах намын зүгээс дэмжлэг дутмаг байгаа шалтгаанаар аливаа хууль тогтоомж батлагдахад саад учраад байгаа бодит нөхцөл үүссэн. Мөн сүүлийн үед хуулийн төслүүд ихээр санаачлагдах болсон нь сонгууль дөхөж байгаатай холбоотой.” гэж Мэрилэнд мужийн оршин суугчид мэдэгдсэн.АНУ-ын Дээд шүүхээс 2013 онд, 2021 онд санал өгөх эрхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгосон. Танхимаас баталсан хуулийн төсөл нь шүүхийн зүгээс ирэх эсэргүүцлийг шинэчилсэн найруулгаар шийдвэрлэхийг зорих болно гэж Ардчилсан намын төлөөлөгч Терри Сьюэлл хэлэв. Ардчилсан намын гишүүд мужийн хууль тогтоох байгууллага эрт санал хураах цагийг хязгаарлах, шуудангаар санал өгөхөд таниулах шинэ шаардлагыг нэмж оруулах, гишүүдийн санал асуулга ажиглагчдыг чадавхжуулах асуудлыг дэвшүүлж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна