“Эрхэт Монгол” групп Э.Содномпилжээд таун хаус, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэлээ

Админ
2021/08/30

“Токио-2020” паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдөн алтан медаль хүртсэн Э.Содномпилжээгийн амжилт, их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг үнэлэн урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэлээ.

Мөн түүний багш Д.Баттулгад “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэхээ мэдэгдсэн байна. Энэ талаар тус группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр цахим хуудаснаа нийтэлжээ.


2
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна