Өмсөхгүй болсон хувцсаа хаях шаардлагагүй боллоо

Админ
2021/08/30

Бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ бол төрөл бүрийн хувцас билээ. Олон жил хувцсаа хадгалж өмсөж чадахгүй явсаар багадах аль эсвэл загварын хоцрогдолд орох гэх мэт олон зүйлсээс болж хэрэглэхгүй үлдсэн олон хувцас байдаг. Эдгээр нь бидний хувцасны шүүгээг дүүргэсээр л байх гэж үү. 

Хувцасны  шүүгээн дэхь хуучирсан өмсөж чадахгүй болсон нэгэн гадуур хүрмийг гайхалтай нимгэн даашинз болгосон байгааг та бүхэн харж байна. 


Өөрийн хүссэн хэв маягт оруулж засвар хийх нь хувцасны эдэлгээг уртасгах бас давуу талтай. 


Оймс, бээлий зэрэг жижиг зүйлс ч өхөөрдөм чихмэл тоглоом болж болно. Таны бага насны хүүхдийн тоглох аюулгүй нэгэн тоглоом ердөө л хүүхдийн тань багадсан оймс болон хувцаснаас нь бүтэх боломжтой.  


 Жинсэн өмдөөр гоёмсог хивс болон хүнсний уут, загварлаг цүнх гэх зэрэг маш олон эд зүйлсийг урлаж болно. Өөрийн өмсөхгүй болсон хувцсаар дахин давтагдашгүй өөр нэгэн эд материалыг бий болгоорой



13
11
1
11
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна