Анхаарал халамжаа эхлээд өөртөө

Админ
2021/08/30

Та өөрөө эрүүл эрч хүчтэй байж бусдад анхаарал халамжаа хандуулна. Тийм учир өөрөө өөрийгөө хайрлах аргуудаас хүргэж байна.

Эрүүл мэнддээ анхаар

Хамгийн чанартай эрүүл гэсэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь: шинэ ногооны салат

Орц:

Өргөст хэмх - 60 гр

Улаан лооль - 70 гр

Амтат чинжүү - 40 гр

Редиска - 60 гр

Самарын тос - 20 гр

Давс - 2 гр

Перец - 2 гр

Салат навч - 20 гр

Хийх арга:

Өргөст хэмх, амтат чинжүү, редискээ нимгэн хавтгай хэрчинэ.Улаан лоолио сармис хэлбэртэй хэрчинэ. Салат навчаа жижиглэн тасдаж бэлдэнэ. Жижиглэж хэрчиж бэлдсэн ногоонууд дээрээ салат навч хийгээд үнэртэй тос, амтлагчаар амталж бүх орцыг холино.

Амарч сур

Зарим зүйлийг хүчээр хийх хэрэггүй. Хөгжилтэй дурсамжуудаа бодоод Yanni-гийн дуу тавиад дагаж аялаад удаан алхаарай. Эргэн тойрондоо байгаа бүх зүйлийг ажаарай. Хүсвэл хэцүү байгаа асуудлуудаа орхиод тайван унт. Сэрээд ирэхэд чинь арай дээрдсэн байх болно.

Өөрийгөө хайрла

Өөрөө өөртэйгээ байж чадах чадвар нь биднийг биеэ дааж амьдрахад сургадаг бөгөөд цаашлаад гэр бүл зохион, хосын амьдрал эхлүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг юм шүү. Эхлээд өөрийгөө ойлгож таньж мэдэх хэрэгтэй. “ Би чадна” “Би өөртөө хайртай” гэх мэт хамгийн сайхан үгийг өөртөө хэлж байгаарай. Чи л өөрийгөө хайрлах хэрэгтэй.

Шүүмжлэлээс болоод сэтгэлээр бүү уна

Өөрийгөө бүү шүүмжил. Чамайг шүүмжлэх чиний хийсэн зүйлийг буруутгах маш олон хүн бий. Тийм учир өөрөө өөрийнхөө талд байгаарай. Зүгээрээ чадна гээд дахиад эхэл. Хүн бүр алддаг. Алдалгүйгээр амжилтанд хүрсэн хүн байхгүй. Өнөөдрийн алдаа чинь маргаашийн чамайг бүтээж байдаг.  



 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна