Цагаан оймсны өнгийг сэргээх шалгарсан арга

Админ
2021/08/31

 Орчин үеийн загварлаг төрхийг бүрдүүлэхэд цагаан оймс таны бодож байгаагаас ч илүү нөлөөлдөг. Цагаан оймс нь хувцаслалтыг илүү, цэвэрхэн бөгөөд цэгцтэй харагдуулдаг гэдэгтэй та санал нийлж байгаа биздээ. Гэхдээ цагаан өнгийн оймсыг өмсөхөд сайхан ч амархан хир болох мөн өнгөө хурдан алдах гэсэн бэрхшээл тулгардаг . Угаалгын машинд хийгээд ч нэмэргүй гараараа угааж байж л сая нэг юм арай дээрдэнэ.

Тэгвэл одооноос энэ төвөгтэй ажлыг хялбархан шийдэх аргыг таньд зөвлөж байна. Үүний нэг нь нимбэг, давсны зохицол

1. Нимбэг болон давсны хольц нь аливаа зүйлсийн толбыг арилгаж, өнгийг сэргээх үйлчилгээтэй.

Усаа хийж , дотор нь угаах оймснуудаа нэмнэ. Үүн дээрээ нимбэгний шүүс, болон давс, саван эсвэл угаалгын нунтаг хийж хутгаад нэг цаг хүлээгээрэй. Цаг нь болохоор оймсоо гаргаад үрж сайн угаагаад хатаагаарай.

 


2. Сода нь байгалийн цайруулагч юм зөвхөн оймс гэлтгүй өөр зүйлсийн өнгийг сэргээхдээ сода ашиглаж болно.Усандаа хүнсний сода болон угаалгын нунтагаа хийж хөөсрүүлээрэй. Үүндээ оймсоо хийж 20 минут болсны дараа цэвэр усаар сайн зайлж угаана.


3. Алимны цуу нь цайрулагч шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг. Халуун бүлээн усанд толбо болсон оймсоо хийгээд дээрээс нь алимны цуу хийж дэвтээнэ  15  минутын дараа их хэмжээний цэвэр усанд зайлаарай.


4. Цагаан цуу таны хувцсыг цайруулахад их дэмжлэг үзүүлнэ. Аяганы дөрөвний нэг нимбэгний шүүс болон тал аяга цагаан цуу хольж, усандаа хийгээд оймсоо угаана дараа нь цэвэр усаар зайлна. 




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна