“Ургамлын биологийн оршил” номыг монгол хэлнээ орчуулан гаргалаа

Админ
2021/09/02

“Stern’s Introductory Plant BiologyУргамлын биологийн оршил” номыг МУИСийн профессор багш нар орчуулан олны хүртээл болголоо. Арван дөрөв дэх удаагийн хэвлэлт Стерний бичлэгийн нягт нямбай байдал, агуулгыг хадгалсан бөгөөд нэн шинэ мэдлэгээр баяжигдсан байна. Тухайлбал мэргэжлийн нэр томъёо их хэрэглэхээс зайлсхийн, ойлгомжтой бичвэрүүдийг оруулсан нь бүтээлийг алдаршихад нөлөөлжээ. “Ургамлын биологийн оршил” нь сонирхолтой эх сурвалж бүхий сурах бичиг болж чадсан аж. 

Тухайн ном нь дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан агаад мэргэжлийнхэн болон ургамал сонирхогчид гээд бүх хүн уншиж судлах боломжтой юм. Мөн ургамлын хэрэглээ, бохирдол болон дахин боловсруулалт, тасалгааны ургамал, хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт зэргийг мэдэж авах боломжтойг онцолжээ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна