Үрчлээг багасгах энгийн арга

Админ
2021/09/02

Нас бол тоо гэдэг. Сонсоход сайхан ч өнгөлөг сайхан царайнд тань эхний үрчлээ гарахад л энэ үгийн тухай эмэгтэйчүүд эргэлзэж эхэлдэг. Үрчлээ бол эмэгтэй хүний эмзэг асуудал мөн үү гэвэл. Гэхдээ үрчлээ бол нас гээд зүгээр сууж болохгүй шүү дээ. Тиймээс гэрийн нөхцөлд үрчлээгээ багасгах энгийн аргаас суралцаарай.

Уг маск  ердөө хоёрхон орцтой. Танд шинэхэн өндөг, сайн чанарын нимбэг байхад л болно. Аяганд нимбэгний шүүсийг хагас байхаар тооцоолж шахаад дээрээс нь өндөгний зөвхөн шарыг хийж сайтар хутгана. Өндөгний шар задарч жигд зуурмаг болтол хутгаарай.

Энэхүү хоёрхон орцтой нүүрний маскны үндсэн үүрэг нь арьсанд дутагдсан тэжээлийг өгч, арьсны өнгийг сэргээн, үрчлээг багасгаж залуу харагдуулахад тустай.

Орой унтахынхаа өмнө нүүрний арьсаа гүн цэвэрлэсний дараа энэхүү маскыг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхээд дор хаяж 20 минут болгоно. Үрчлээ ихтэй хэсэгт зузаавтар түрхэж болно. Ингээд бүлээн усанд норгосон нойтон хөвөнгөөр зөөлөн жигд арчиж цэвэрлэнэ. Цэвэрлэж авсныхаа дараа нүүрэндээ хэрэглэдэг чийгшүүлэгч түрхээрэй.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна