Анжелина Жолигийн хүүхдийн эрхийн төлөөх шинэ тэмцэл

Админ
2021/09/03

С.ЭНХЦЭЦЭГ

Холливудын жүжигчин Анжелина Жоли, Эмнести Интернэшнлтэй хамтран бичсэн номоороо “Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд өөрсдийн эрхийн төлөө тэмцэх хэрэгслийг бэлдэж өгөх болно” гэж найдаж байгаагаа хэллээ. Тэрбээр олон улс дахь хүүхдийн эрхийн төлөөлөгчийн үүднээс өнгөрсөн хугацаанд хөндөгдсөн хүүхдийн эрхийн асуудалд хариу өгч буй цөөн төлөөллийн нэг болж байна.

Тэрбээр Афганистан болон Гаити дахь асуудлаар олон мянган хүүхдийн амь нас эрсдэлд ороход олон улсын улс төрийн томоохон хүчнүүд ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагын тусгай төлөөлөгч Жоли Ройтерст өгсөн ярилцлагадаа, “Энэхүү ном нь хүүхдийн иргэний, нийгэм, улс төр, эдийн засгийн эрхийг баталгаажуулах дэлхийн гэрээнд өгсөн үүрэг амлалтыг засгийн газруудад сануулах болно гэж найдаж байна” гэжээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцыг анх боловсруулсан хүмүүсийн нэг болох хүний эрхийн хуульч Жералдин Ван Буерен энэ номыг хамтран бичсэн байна. “Өөрийнхөө эрхийг мэдэж, тэдгээрийг нэхэмжил” ном нь хүүхдүүдийг шударга бус явдалтай өөрсдийн хүчээр тэмцэх мэдлэгээр хангах зорилготой юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна