“The Hu” хамтлагийн аялан тоглолт үргэлжилж байна

Админ
2021/09/06


Хүннү рок урсгалын төлөөлөл “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо энэ сард албан ёсоор эхэлсэн. Тэд энэ удаагийн “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөсөн байна. Хамтлагийн залуус есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. “The Hu” хамтлагийн гаргасан шинэ дуунуудыг “iTunes store”- оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж, “Billboard” чартад орсон амжилтыг өнгөрсөн хугацаанд гаргасан.

Тус хамтлагийн хувьд 2019-2020 онд “Yuve Yuve Yu” дуугаараа Монголдоо болон Европын орнуудыг байлдан дагуулсан билээ. “The Hu” хамтлаг нь одоогийн байдлаар нийт 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийгээд байгаа юм.

М.Наранзаяа


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна